Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 376 дугаар тогтоолоор баталсан "Допингийн эсрэг үндэсний дүрэм"-ийн хүрээнд, Монголын Үндэсний Бөхийн Холбооны захиалгаар 2025 оны 2 сарын 24-ний өдрийн Таравлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдааны үеэр ТЭМЦЭЭНИЙ ҮЕИЙН 12 шинжилгээг Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага авч ажиллалаа. Энэ нь 2024 оны 10-р сараас өнөөдрийг хүртэл тэмцээний бус болон тэмцээний үеийн дархан аваргаас сумын заан цолтон хүртэлх нийт 84 тамирчин шинжилгээнд хамрагдсан үйл явц болж байна. Сорьцыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хотын Допингийн Анализ болон Спортын Биохимийн Институтэд (IDAS) шинжлүүлнэ.
Энэхүү шинжилгээнүүдийг нэмэлт төлбөр төлж ТҮРГЭВЧИЛСЭН ГОРИМООР авхуулж байгаа бөгөөд сорьцуудыг өнөөдөр буюу 02-р сарын 25-ны өдрийн нислэгээр хүргүүлж байна. Итгэмжлэгдсэн лаборатори сорьцуудыг хүлээн авсан өдрөөс хойш 2 хоногийн дотор хариуг ирүүлэхээр төлөвлөсөн. Шинжилгээний хариуг ирсэн өдөр МҮБХ зарлаж ажиллана.

Жич: МҮБХ допингийн ЗӨРЧИЛ ГАРГААГҮЙ бөхөд хариуцлага ноогдуулж, хэлмэгдүүлж хохироосон асуудал ОГТ БАЙХГҮЙ бөгөөд МҮБХ болон түүний удирдлагыг удаа дараа зохион байгуулалттайгаар цөөнгүй сайтуудад нэр бүхий тамирчныг хохироож байгаа мэт мэдээллийг олон нийтэд тарааж байгаад харамсаж байна. Энэхүү санаатайгаар давтан түгээж байгаа увайгүй үйлдлүүд нь МҮБХ-ны нэр хүндийг унагах бус харин олон нийтэд бодит байдлыг тунгаан дүгнэж ойлгох үйлдэл болж байгаа бөгөөд ямарваа нэгэн ГҮТГЭЛЭГ, ШАХАЛТАНД ОГТ АВТАХГҮЙ гаргасан дүрэм журмаа хэрэгжүүлж ажиллана гэж МҮБХ-оос мэдээллээ.
| 12 бөхөөс допингийн шинжилгээ авлаа |
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
2026-09-17 09:19:34
2026-09-14 12:23:40
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20