БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам хоёрдугаар сарын 7-14-ний өдрүүдэд болох бөгөөд 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 төрөлд өрсөлдөнө. Тус улс Азийн өвлийн спортын наадмыг гурав дахь удаагаа хүлээн авч буй бөгөөд манай улсын баг тамирчид энэхүү наадамд тасралтгүй оролцож байна. “Харбин-2025” Азийн өвлийн спортын наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг үдэн гаргах, Монгол Улсын төрийн далбааг гардуулах ёслол өнөөдөр МҮОХ-ны хурлын танхимд болов.
Арга хэмжээнд ССАЖЗЯ-ны сайд Ч.Номин, Монгол Улсын сайд, Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч, “Харбин-2025” Азийн наадмын Монголын багийн ахлагч Б.Жавхлан, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг нарын эрхэм хүмүүс оролцлоо.
Энэ үеэр ССАЖЗЯ-ны сайд Ч.Номин хэлсэн үгэндээ “Олон сар жил уйгагүй хөдөлмөрлөж, тэсвэр тэвчээр хатуужил, чанд сахилга бат, хүнд хэцүү бэлтгэлийнхээ үр дүнг хэдхэн секунд, долиор хэмжүүлж, эх орон, гэр бүл, ард түмнийхээ итгэл найдварыг чин зүрхэндээ тээдэг болохоор тамирчны алдар хямдхан олддоггүй ээ. Монгол Улсын шигшээ багийн тамирчдын ард төр засаг, гэр бүл, спортын байгууллагууд, ард түмэн хамт зогсож байдаг, Та бүхэн удахгүй Монголынхоо гурван сая иргэний итгэл найдвар, хайр хүндлэлийг тээн өрсөлдөх болно. Гагцхүү ямар ч үр дүн гарсан Та бүхэн бол Монголын ард түмний бахархал гэдгийг санаж яваарай” хэмээн онцоллоо. Мөн Монголын багийн тугч болох цанын спортын Б зэрэглэлийн ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Ачбадрах, шорт трекийн тамирчин, ОУХМ Б.Гэрэлтуяа нарт Монгол Улсын төрийн далбааг гардуулж, тэд тамирчны тангараг өргөсөн юм.

Азийн олимпын зөвлөлийн ивээл дор зохиогддог тивийн өвлийн спортын наадам анх 1986 онд Японы Саппоро хотод болсон бол үүнээс хойш Японд дөрөв, БНСУ-д нэг, Казахстанд нэг удаа хүлээн авсан бол БНХАУ-д гурав дахь удаагаа энэхүү наадмыг зохион байгуулах гэж байна. Монгол улсаас энэ удаагийн наадамд дөрвөн спортын долоон төрөлд 28 дасгалжуулагчийн удирдлага дор 35 тамирчин оролцох болсон нь түүхэндээ хамгийн олон бүрэлдэхүүн болж байна.Монголын баг тамирчид “Саппоро-1990” Азийн өвлийн спортын наадмаас эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын буухиа төрлөөр анхны хүрэл медалийг хүртэж байсан бол дараа нь “Чанчүн-2007” наадамд уулын цанын чөлөөт гулгалтаар хүрэл медаль, “Астана, Алматы-2011” наадмаас бөмбөгтэй хоккейн баг мөнгө, цанын зүг чиг олох уралдаан (ski orienteering)-ы төрлөөр дөрвөн хүрэл медаль хүртсэн. Монголын баг тамирчид Азийн өвлийн спортын наадмаас нэг мөнгө, зургаан хүрэл буюу нийт долоон медаль хүртжээ.
| Харбины наадмын тугчдад төрийн далбаа гардууллаа |
Хүүхэд морь унах зөвшөөрлийг нотариатад бүртгүүлж, баталгаажуулна
2026-04-15 12:41:27
2026-04-06 09:54:26
Альшаа аймагт гурван төрлийн бөхийн барилдаан болно
2026-04-03 18:14:34
2026-04-15 13:50:27
2026-04-15 13:03:46
Хүүхэд морь унах зөвшөөрлийг нотариатад бүртгүүлж, баталгаажуулна
2026-04-15 12:41:27
2026-04-15 11:37:26
Түр хаасан Улаанбаатар-Өндөрхааны чиглэлийн замаар ингэж зорчоорой
2026-04-15 11:07:17
Шинэ цэвэрлэх байгууламж долдугаар сарын 1-нд ашиглалтад орно
2026-04-15 11:03:28
Х.Нямбаатар ХУБТ-ийн сурагчдын бүтээлийг дуудлага худалдаагаар борлуулах чиглэл өглөө
2026-04-15 10:34:33
Л.Бямбасүрэн ₮120 саяыг мэдэхгүй гэсэн ч шүүх 13 жил хорих ял оноолоо
2026-04-15 10:28:32
2026-04-15 09:47:32
2026-04-15 09:41:51
2026-04-15 09:37:59
Улаанбаатарт 5 хэм дулаан байна
2026-04-15 07:38:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-04-15 07:36:46
Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалын цагдан хориог хүчингүй болгуулах өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авсангүй
2026-04-14 21:18:45
2026-04-14 15:06:22
2026-04-14 13:34:28
2026-04-14 13:20:17
Монгол эрсдэл үүсгэдэггүй орон тул АНУ визийн барьцааг дахин нягтална
2026-04-14 12:33:42
2026-04-14 12:32:11
Газар эзэмшүүлэх нэрээр ₮690 саяыг завшсан Ханбогдын засаг даргыг шүүнэ
2026-04-14 12:00:00
Д.Тогтохсүрэнгээс ₮250 саяыг хурааж, ₮1.8 тэрбумын хөрөнгийг битүүмжилж хэргийг прокурорт шилжүүллээ
2026-04-14 11:11:38
Нийслэлд трамвай явж эхлэхэд 250 ажлын байр бий болно
2026-04-14 10:53:25
Ажлын дөрвөн өдөртэй болж буй байгууллагуудын жагсаалтыг өнөөдөр батална
2026-04-14 10:50:45
Есөн аймгийн ихэнх сумдаар бэлчээрийн ургамлын ургалт муу байна
2026-04-14 10:43:00
Хуулийн салбарын 34 мянган албан хаагч, оюутныг хиймэл оюун ухаанаар англи хэл сургана
2026-04-14 09:40:00
2026-04-14 09:19:01
Э.Батшугар сайд эмийн үнийг бууруулна гэж амаллаа
2026-04-14 09:01:16
Эмнэлгийн эрхлэгч өвчтөнүүдийнхээ халамжаас ₮16.7 саяыг завшжээ
2026-04-14 08:55:00
Гадаадын 277 иргэнийг албадан, 235 иргэнийг хилээр оруулахгүй буцаалаа
2026-04-14 08:50:14
Д.Амарбаясгалангийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байгаа тул хилийн хязгаарлалтыг цуцлахгүй
2026-04-14 08:46:45
Ногоон нуурыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажил энэ сарын 20-нд эхэлнэ
2026-04-14 08:40:03
Говийн нутгаар 26 хэм хүрч, дулаарна
2026-04-14 08:28:55
Дашбалбар суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
2026-04-14 08:25:51
Улаанбаатарт 13 хэм дулаан байна
2026-04-14 07:32:32
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-14 07:31:32