Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх орон даяар гашуудал зарлах зарлиг гаргасан.
Зарлигт “ Гашуудлын арга хэмжээтэй холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх буюу Төрийн далбааны ишний гуравны хоёрт хүртэл буулгаж спорт, урлагийн арга хэмжээг зохион байгуулахгүй болсонг мэдэгдэе…” гэж дурдсан байна.
Иймд Монгол бөхийн өргөөнд 01.24-ний өдөр зохион байгуулагдах байсан Монгол улсын Маршал, Монгол Улсын баатар, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Ерөнхий сайдаар 22 жил үр бүтээлтэй ажилласан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны төрсөн сум Увс аймгийн Давст сумын арга хэмжээ 01.25-ны өдөр зохион байгуулагдахаар болж, 01.25-ны өдөр товлогдсон байсан “Талх чихэр” ХК-ийн “Атар” хэвийн боовны нэрэмжит барилдаан 01.26-руу шилжиж, 01.26-ны өдөр товлогдсон Монгол улсын “Харцага цол”-ны хүндэтгэлийн барилдаан хойшлогдлоо.
| Гашуудлын өдөртөө холбогдуулж гурван барилдаан хойшиллоо |
2026-11-16 10:45:41
2026-11-13 09:44:13
2026-11-11 11:37:47
2026-11-19 11:00:50
2026-11-19 10:45:15
2026-11-19 10:20:35
2026-11-19 10:01:38
Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна
2026-11-19 07:29:26
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-11-19 07:27:19
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38