Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-нд “Хилчин” спорт хорооны тамирчин, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга МУГТ Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүллээ. Энэ нь насанд хүрэгчдийн УАШТ-д сүүлийн таван жил дараалан түрүүлж буй амжилт түүний 125 кг-ын жинд энэ жил 37 бөх зодогложээ. Тэмцээний 97 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны бөх, Азийн АШТ-ий хоёр удаагийн V байрын шагналт, Роман Дмитриевийн ОУТ-ий хүрэл медальт, өсвөр үе болон залуучуудын, оюутны, насанд хүрэгчдийн ангиллаарх Улсын аварга Ч.Алтангэрэл үзүүрлэж, “Хүч” спорт хорооны тамирчин, Азийн АШТ-ий мөнгө, дөрвөн хүрэл медальт, ДАШТ-ий V байрын шагналт ОУХМ Н.Золбоо Насанд хүрэгчдийн УАШТ-ээс 11 дэх медалиа авлаа. Тэрбээр Улсын гурван удаагийн аварга, уг тэмцээнээс дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медальтай болжээ. Мөн “Алдар” спорт хорооны бөх, Азийн АШТ-ий хүрэл медальт Э.Батмагнай Насанд хүрэгчдийн УАШТ-ээс дөрөв дэх медалиа гардав.
Хүнд жин 125 кг-ын дүн:
1. М.Лхагвагэрэл (Хилчин)
2. Ч.Алтангэрэл (Хилчин)
3. Н.Золбоо (Хүч)
3. Э.Батмагнай (Алдар) .
| МУГТ М.Лхагвагэрэл улсын аваргад тав дахь удаагаа түрүүллээ |
2026-11-16 10:45:41
2026-11-13 09:44:13
2026-11-11 11:37:47
2026-11-17 07:10:00
2026-11-17 07:00:00
2026-11-16 17:07:51
2026-11-16 15:42:10
2026-11-16 14:18:07
2026-11-16 14:12:34
2026-11-16 11:23:04
2026-11-16 10:52:30
2026-11-16 10:45:41
2026-11-16 10:38:26
2026-11-16 09:57:36
2026-11-16 09:49:15
Улаанбаатарт 7 хэм хүйтэн, цас орно
2026-11-16 07:41:52
Бэр гуйх, үнэт эрдэнийн зүйл авах, тангарагаа буцаахад сайн
2026-11-16 07:39:52