ОХУ рублиар тооцоо хийхээс татгалзсан улсуудад байгалийн хий нийлүүлэхгүй гэж мэдэгдлээ. Ерөнхийлөгч В.Путин байгалийн хий худалдан авагчид баасан гаригаас эхлэн Оросын банкуудад рублийн данс нээлгэх шаардлага тавьж, захирамж гаргасан байна. “Бидэнд хэн чюмаа зүгээр өгдөггүй, тиймээс бид ч гэсэн буяны ажил хийхгүй. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байга гэрээг дуусгавар болгоно” гэж тэрээр мэдэгдсэн байна. ВВС агентлаг энэ талаар мэдээллээ.
ОХУ экспорт, импортын гэрээгээ өөрчлөх буюу төлбөрийн валютыг рублиэр солих алхам нь барууны хоригийн улмаас ам.доллар, еврогийн эсрэг сулраад буй рублийн ханшийг чангатгах зорилготой юм.
ОХУ-ын шаардлага ёсоор, худалдан авагчид эхлээд оросын банкуудад данс нээж ам.доллар байршуулах ёстой. Банкууд түүнийг нь рублиэр сольсноор худалдаа хийх боломжоо олж авах ёстой юм.
| ОХУ рублиэр тооцоо хийгээгүй улсуудад байгалийн хий нийлүүлэхгүй |
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39