Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газраас дэвшүүлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилга, зөвшөөрлийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд төрийн албан хаагчдыг чадавхжуулах, зөвшөөрөл, мэдэгдлийн үйл ажиллагааг хялбаршуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, бизнес эрхлэгчдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилготой “Хууль зүйн салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” арга хэмжээ 2026 оны 11 дүгээр сарын 02–03-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 03-ны өдрийн арга хэмжээг Эдийн засаг, хөгжлийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хяналт шалгалт, дотоод аудитын газрын дарга А.Энх-Эрдэнэ нарын нээлтийн үгээр эхлүүллээ.
Үүний дараа хөтөлбөрийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын дарга Ж.Аюуш “Улсын бүртгэлийн байгууллагаас үзүүлэх төрийн үйлчилгээ, цахимжилт, анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавьж, улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа, цахим үйлчилгээний шинэчлэл болон цаашид анхаарах асуудлын талаар танилцууллаа.
Түүнчлэн арга хэмжээний хүрээнд хууль зүйн салбарын төрийн байгууллагуудаас олгох зөвшөөрөл, лавлагаа, тодорхойлолт болон бусад үйлчилгээний талаар иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө, мэдээлэл өгөхөөс гадна Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлж байна.


| Зөвшөөрлийн эрх зүйн тогтолцооны шинэчлэлийг хэлэлцэж байна |
2026-11-05 15:10:10
2026-11-05 13:05:17
2026-11-05 12:07:38
2026-11-05 17:00:28
2026-11-05 16:35:34
2026-11-05 15:10:10
2026-11-05 13:05:17
2026-11-05 12:07:38
2026-11-05 11:49:27
2026-11-05 10:39:31
2026-11-05 10:30:36
2026-11-05 10:10:45
2026-11-05 09:42:32
2026-11-05 07:10:00
2026-11-05 07:00:00
Цонжин Ресорт: Чингис хааны морьт хөшөөний дэргэд Монголын анхны кондотел баригдаж байна
2026-11-05 02:39:49
2026-11-04 15:19:53
2026-11-04 13:28:45
2026-11-04 12:44:43
2026-11-04 11:19:04
2026-11-04 11:07:41
2026-11-04 11:06:00
2026-11-04 10:41:55
2026-11-04 10:01:02
2026-11-04 09:59:24
Улаанбаатарт 3 хэмийн хүйтэн, ялимгүй цас орно
2026-11-04 07:36:31
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:34:47