Өчигдөр Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмаа "Аймгийн ИТХ Кокс химийн үйлдвэр барих газрын асуудлыг хэлэлцэж байхад, Төв аймгийн засаг дарга хэдийн нийгмийн хариуцлагын хүрээнд гэх нэрийн дор 4,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн төсөв авсан байна. Төв аймгийн Засаг дарга болон хэсэг бүлэг хүмүүс Бөөрөлжүүтийн цахилгаан станцтай холбоотой компанид 12,000 га газар гаргаж өгөх гэж улайрч буй нь авлига ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй" хэмээн мэдээлэл өгсөн.
Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанаар "Иргэдэд хүнд суртал үүсгэсэн, хуулиас давсан зүйл нэхсэн нэр бүхий албан тушаалтнуудыг ЗГ-ын хуралдаанаар чөлөөлнө" хэмээн мэдэгдээд байгаа.
Энэ мэдэгдэл нь Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр рүү чиглэсэн байх магадлалтай юм.
Л.Төмөрчөдөр нь 2024 онд Төв аймгийн Засаг даргаар томилогдсон. 3.2 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХ хөрөнгөтэй, 233 сая төгрөгийн малтай. Өмнө нь Сэргэлэн сумын Засаг даргаар ажиллаж байхдаа аймгийнхаа Засаг даргын захирамжийг үл тоож -20 хэмд хүүхдээр хурдан морь унуулсан асуудалд нэр холбогдож байжээ. Үүнээс гадна түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс нэгэн сонирхолтой баримт дэлгэгддэг.
Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн гэр бүлийнх нь орлого жилийн дотор 920 сая төгрөгөөс 7,5 тэрбум болж огцом өссөн явдал нь олны анхаарлыг ихээхэн татаж байв. Энэ талаар тэр ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөөгүй юм.
Түүний 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
| Жилийн дотор орлого нь ₮7.5 тэрбумд хүрсэн Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрт хариуцлага тооцох уу |
2026-11-04 12:44:43
2026-11-04 11:06:00
2026-11-04 10:01:02
2026-11-04 12:44:43
2026-11-04 11:19:04
2026-11-04 11:07:41
2026-11-04 11:06:00
2026-11-04 10:41:55
2026-11-04 10:01:02
2026-11-04 09:59:24
Улаанбаатарт 3 хэмийн хүйтэн, ялимгүй цас орно
2026-11-04 07:36:31
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:34:47
М.Бадамсүрэн: Баялгийн өгөөжийг ард иргэддээ хэрхэн оновчтой хуваарилах талаар Монгол Улсын иргэн бүр саналаа илэрхийлэх эрхтэй
2026-11-03 19:16:08
2026-11-03 15:04:18
2026-11-03 12:51:28
2026-11-03 11:16:44
2026-11-03 09:56:09
2026-11-03 09:29:22
Yc шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-03 07:35:20
Улаанбаатарт 6 хэм дулаан. Үүлшинэ
2026-11-03 07:31:54