Сүүлийн нэг сарын хугацаанд гурван эмэгтэй ар араасаа сураггүй алга болоод буй. Цагдаагийн байгууллага болон ар гэрийнхэн нь тэднийг улс орон даяар эрэн сурвалжилж байгаа бөгөөд иргэдээс тусламж хүсэж, иргэдийн талаарх ач холбогдолтой, бодит мэдээллийг үнэлж авахаа мэдэгдсэн юм.
Сураггүй алга болоод буй эмэгтэйчүүдийн тухайд,
1.2026 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн нутгаас 48 настай малчин Г.Шижиртуяа алга болжээ. Тэрбээр хамгийн сүүлд айлын найранд очоод ирснийхээ дараа "унтлаа" гэж хүүхэдтэйгээ утсаар ярьснаас хойш сураг тасарсан бөгөөд өнөөдрийг хүртэл олдоогүй байна.
2.2026 оны 10 дугаар сарын 15-ны өглөө Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг дахь гэрээсээ 26 настай малчин Б.Ариунаа малаа хайхаар морьтой гарчээ. Албаныхан болон нутгийн иргэд хээрийн эрлийг олон хоног зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнх нь хүсэлтээр хээрийн эрлийг зогсоосон байна. Одоо цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.
3.2026 оны 10 дугаар сарын 29-ний орой Хан-Уул дүүргийн "Emerald" хотхоны гэрээсээ 36 настай эмэгтэй гараад сураггүй болсон байна. Тэрбээр гэрээсээ гарахдаа шар хээтэй ногоон куртик, цэргийн ногоон гутал, хар өмдтэй явжээ.
Дээрх иргэдийн талаарх ямар нэгэн сэжигтэй сураг, харагдсан байдал эсвэл бодит мэдээлэл байвал Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд яаралтай мэдэгдэхийг хүсэж байна. Мэдээллийн нууцыг чандлан хадгалах бөгөөд ач холбогдол бүхий мэдээлэл өгсөн иргэнийг үнэлж авахаа ар гэрийнхэн нь мэдэгдлээ.
| Нэг сарын дотор 3 эмэгтэй алга болж, одоог хүртэл олдоогүй байна |
2026-11-05 17:00:28
2026-11-05 15:10:10
2026-11-05 13:05:17
2026-11-05 17:00:28
2026-11-05 16:35:34
2026-11-05 15:10:10
2026-11-05 13:05:17
2026-11-05 12:07:38
2026-11-05 11:49:27
2026-11-05 10:39:31
2026-11-05 10:30:36
2026-11-05 10:10:45
2026-11-05 09:42:32
2026-11-05 07:10:00
2026-11-05 07:00:00
Цонжин Ресорт: Чингис хааны морьт хөшөөний дэргэд Монголын анхны кондотел баригдаж байна
2026-11-05 02:39:49
2026-11-04 15:19:53
2026-11-04 13:28:45
2026-11-04 12:44:43
2026-11-04 11:19:04
2026-11-04 11:07:41
2026-11-04 11:06:00
2026-11-04 10:41:55
2026-11-04 10:01:02
2026-11-04 09:59:24
Улаанбаатарт 3 хэмийн хүйтэн, ялимгүй цас орно
2026-11-04 07:36:31
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:34:47