Богино хугацаанд их мөнгөтэй болох гэсэн эсвэл мөнгөө өсгөх үүднээс сайтар нягтлалгүйгээр санхүүгийн харилцаанд орсноос хохирогч болсон иргэдийн тоо сүүлийн жилүүдэд эрс ихсээд байна.
Манай улсад сүүлийн таван жилийн хугацаанд 14,085 залилах гэмт хэрэг бүртгэгдсэнээс 97 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Цахим орчинд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн тоо өнгөрсөн таван жилд 14.9 дахин, учирсан хохирлын хэмжээ 270.8 дахин өссөн. Зөвхөн сүүлийн нэг жилд гэхэд цахим гэмт хэргийн хохирлын хэмжээ 7.5 дахин өсөж, 139.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Иймд иргэд, олон нийт өндөр өгөөж, ашиг амласан элдэв саналыг хүлээж авахын өмнө тухайн компанийн талаарх мэдээллийг сайтар нягтлахын зэрэгцээ санхүүгийн луйвар буюу санхүүгийн пирамид, понзи схемд өртөхөөс сэргийлэхийг зөвлөж байна.
Санхүүгийн пирамид нь цөөхөн хэдэн хүнд ашиг өгдөг буюу анх хөрөнгө оруулсан хэсэг нь хожиж, үлдсэн олонх нь хохирч үлдэхийг хэлдэг. Тодруулбал, пирамид схемийг эхлүүлэгч богино хугацаанд өндөр өгөөж авах боломжийг амлаж шинээр элсэгчдийн төлсөн гишүүнчлэлийн мөнгийг өмнө элссэн гишүүдэд өгөх замаар үйл ажиллагаа нь үргэлжилдэг юм. Ихэвчлэн сүлжээний бизнес дээр суурилдаг бөгөөд мөнгө олохын тулд оролцогчдоос шинэ гишүүн элсүүлэхийг шаарддаг. Ингэхдээ "...Бүртгэлийн хугацаа дуусах дөхөж байна. Амжиж хөрөнгө оруулаарай. Эхний 50 хөрөнгө оруулагчдад зориулсан тусгай бэлэгтэй. Энэ боломжийг бүү алдаарай. Зөвхөн өнөөдөр хөрөнгө оруулбал тусгай хөнгөлөлт эдэлнэ..." гэх зэргээр иргэдийг төөрөгдүүлдэг.
Санхүүгийн понзи схем ч мөн адил хуучин хөрөнгө оруулагчдын ашгийг шинэ хөрөнгө оруулагчдаас татсан мөнгөөр төлөх замаар ажилладаг тул сүүлд нь хөрөнгө оруулсан иргэд мөн л хохирдог. Ингэхдээ иргэдийг татахын тулд маш бага эсвэл ямар ч эрсдэлгүй өндөр ашиг хүртэх хөрөнгө оруулалтыг амладаг. Хамгийн гол нь иргэд эдгээр саналд мөнгөө оруулахаасаа өмнө тухайн компани, иргэн нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан эсэхийг нэн түрүүнд шалгах ёстой. Мөн санхүүгийн тайлан, мэдээлэлтэй ч танилцах хэрэгтэй. Ингэснээр та өөрийгөө болон бусдыг санхүүгийн луйврын хохирогч болохоос сэргийлж чадна гэж Санхүүгийн Зохицуулах Хорооноос сэрэмжлүүллээ.
| Өнгөрсөн жил иргэд цахим залиланд ₮139.2 тэрбумыг алджээ |
Сангийн яам луйвраас сэрэмжлүүлж, сугалаа явуулахыг зөвшөөрсөн 18 компанийг танилцууллаа
2026-01-19 10:58:25
Ахмадууд тэтгэврийн зээлийг хуучин журмаар олгохыг шаардаж байна
2025-06-05 10:40:59
Бүх төрлийн мөнгөн дэвсгэртийг шинээр хэвлэн банкуудад тараасан
2024-02-06 15:35:11
2026-04-21 14:54:28
“Автомашины оношлогоо дарж өгнө” гэж 270 иргэнээс мөнгө авчээ
2026-04-21 14:06:11
Улаанбаатарт дөрөвдүгээр сарын 30-нд бороо орно
2026-04-21 14:03:22
Даатгалгүй иргэд 707,040 төгрөг төлж, улсын эмнэлгүүдээр үйлчлүүлэх боломжтой
2026-04-21 13:09:11
Филиппин улсаас англи хэлний 200 багш урьж, нийслэлийн сургуулиудад ажиллуулна
2026-04-21 12:51:30
Ж.Энхжаргалангийн албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-04-21 12:36:41
Улсын дээд шүүх ногоон автобусны хэргийг ингэж шийдвэрлэлээ
2026-04-21 11:49:29
Сургуулийн заалыг амралтын өдрөөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулна
2026-04-21 11:26:56
Л.Оюун-Эрдэнийг дөрвөн хэрэгт холбогдуулж, Б.Баатарыг хамруулан шалгаж эхэллээ
2026-04-21 11:21:42
Хаврын морин уралдаан тавдугаар сарын 1-нд Хүй долоон худагт болно
2026-04-21 11:13:27
ЖДҮ зээлийг 20 хоногт шалгаруулж, эргэн төлөлтийг 8 жил болголоо
2026-04-21 11:07:24
Хархориноос Яармаг хүртэл зорчих дүүжин тээвэр 70 хувийн гүйцэтгэлтэй явж байна
2026-04-21 11:02:18
Хятад, монгол хоёр иргэн мансууруулах бодис У зочид буудалд хадгалж байжээ
2026-04-21 10:37:30
2026-04-21 10:01:54
2026-04-21 09:35:50
2026-04-21 09:15:41
2026-04-21 09:09:44
2026-04-21 09:06:44
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бие эрхтний хүч сайжирна
2026-04-21 07:26:49
Улаанбаатарт 11 хэм дулаан байна
2026-04-21 07:25:16
2026-04-20 16:06:55
Ням гарагт таван настай мориноос унаж, хүнд гэмтжээ
2026-04-20 14:36:09
Нохой нь хүүхэд руу дайрахад "Гэмгүй амьтнаас айгаад хөгийн амьтад" хэмээн загнажээ
2026-04-20 14:09:56
“Эцэг эхийн зөвлөл” нэрийн дор мөнгө хурааж, баяр тэмдэглэж бэлэг авахыг хориглолоо
2026-04-20 13:51:38
Цахим дээрэлхэлтэд тусгай шийдэл алга
2026-04-20 13:20:19
Сүүлийн гурав хоногт зүүн аймгуудад 15900 га талбай түймэрт өртжээ
2026-04-20 13:11:27
2026-04-20 11:26:45
АНУ Ираны хөлөг онгоцыг саатуулснаар дэлхий нийт Ойрхи Дорнод дахь гал зогсоох хэлэлцээрт эргэлзэж эхэллээ
2026-04-20 11:06:04
2026-04-20 10:58:54
2026-04-20 10:54:34
2026-04-20 09:34:53
2026-04-20 09:20:29
2026-04-20 09:16:51
Улаанбаатарт 11 хэм дулаан байна
2026-04-20 07:25:52
Үс засуулбал эд малтай баялаг төгс болно
2026-04-20 07:24:37