Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бие эрхтний хүч сайжирна

Аргын тооллын 11 сарын 13, Сугар гараг. Билгийн тооллын 4, Гар одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 7:55-17:18. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. 

Эл Өдөр Эе, Эвээ Ололцох, Хамтын Хөдөлмөр Эхлэх, Гэрээ Хэлцэл Байгуулах, Найр Хурим Хийх, Бэр Гуйх, Инж Өгөх, Авах, Үнэт Эрдэнийн Зүйл Авах, Гарагийг Тахих, Мал Аж Ахуйн Үйл, Удирдлагын Суудалд Суух, Хийморийн Дарцаг Хатгахад Сайн. 

Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бие эрхтний хүч сайжирна.


Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бие эрхтний хүч сайжирна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ