Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд эмнэлэг, цагдаа, онцгой байдлын албан хэрэгцээний автомашинууд дуудлага мэдээлэл, шуурхай ажиллагааны үед зогсоолын хаалтаар саадгүй нэвтэрнэ.
Тодруулбал дүүргийн эмнэлэг, цагдаа, онцгой байдлын тээврийн хэрэгслүүд буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон давуу эрхтэйгээр хөдөлгөөнд оролцох тусгай дуут болон гэрлэн дохио бүхий шуурхай албаны автомашинууд саадгүй нэвтрэхэд шаардлагатай төрөл бүрийн хаалтыг нэг удирдлагаар нээх боломжтой “ЮуБиЧип” олон үйлдэлт удирдлагын системийг нэвтрүүллээ.
Үүний хүрээнд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн түргэн тусламжийн 103 дуудлагын төвийн 20 машин, Онцгой байдлын хэлтсийн 25 машин, цагдаагийн байгууллагын 1, 2, 3 дугаар хэлтсийн 41 машинд хүлээлгэн өглөө.
Тус ажлын хүрээнд тусгай дуут болон гэрлэн дохио бүхий шуурхай албаны тээврийн хэрэгслүүд хотхон, хороолол руу цаг алдалгүй нэвтэрч, дуудлагын цэгт очиж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах боломж бүрдэж байна.
Авто зогсоолын хаалтын нэгдсэн удирдлагын системд холбогдох нийт 728 авто зогсоолын хаалтаас 546 хаалтын толгой чипийг идэвхжүүлж, хэрэгжилт 75.2 хувьд хүрээд байна. Үүнээс орон сууцны 566 хаалтаас 241 буюу 42.6 хувь, аж ахуйн нэгж, байгууллагын 162 хаалтаас 55 буюу 35.2 хувийг тус тус идэвхжүүлсэн. Мөн үүнээс 44 орон сууц толгой чипээ гээгдүүлсэн гэх шалтгаантай байсныг таниулж ажиллаа.




| БЗД-т цагдаа, эмнэлэг, онцгой байдлын авто машиныг зогсоолын хаалтаар саадгүй нэвтрүүлэх нөхцөл бүрдлээ |
2026-10-30 15:56:27
2026-10-30 11:51:43
2026-10-30 10:01:42
2026-10-30 15:56:27
2026-10-30 15:17:03
2026-10-30 13:29:04
2026-10-30 11:51:43
2026-10-30 10:07:34
2026-10-30 10:01:42
2026-10-30 09:28:54
2026-10-30 07:10:00
2026-10-30 07:00:00
Монгол Улсын ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
2026-10-29 17:06:16
2026-10-29 16:45:38
2026-10-29 15:42:33
2026-10-29 14:19:23
2026-10-29 10:29:40
2026-10-29 09:37:08
2026-10-29 09:24:17
2026-10-29 09:12:55
2026-10-29 09:07:20
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-10-29 07:15:24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-10-29 07:14:05