Ч.Мэндбаяр: Сүхбаатарын талбайн усан оргилуурыг буулгах гэсэн мэдээлэл ор үндэсгүй худал

Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах усан оргилуурыг буулгаж, ногоон байгууламж болгох гэж байгаа гэх мэдээлэл цахим орчинд тархаад буй. Уг асуудалд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны дарга Ч.Мэндбаяр тайлбар хийлээ. 

Ч.Мэндбаяр:Сүхбаатарын талбайн усан оргилуурыг буулгаж, оронд нь ногоон  байгууламж болгох тухай цахим орчинд тархсан мэдээлэл нь үндэслэлгүй худал  мэдээлэл | News.mn | Facebook

Тэрбээр “Сүхбаатарын талбайн урд талын усан оргилуурыг буулгаж, ногоон байгууламж болгон зориулалтыг нь өөрчлөх гэж байгаа гэх мэдээлэл фэйсбүүкийн хуудсуудаар гарч байна. Энэ нь худал гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Хот өмчөө өөд нь татна, буулгаж сүйтгэхгүй. Арчлалт хамгаалалтыг хариуцаж, өмчөө хэвийн найдвартай хамгаалж байна” гэсэн юм.

Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах ажлыг 2020 онд эхлүүлсэн юм. Тухайн оны нэгдүгээр сарын 20-нд нийслэлийн Засаг даргын захирамж гарч, тус хүрээлэнд 85 метрийн урт, 14 метрийн өндөртэй, хөгжмийн аялгуунд оргилдог усан оргилуур, задгай талбай, нийтийн бие засах газар байгуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс


Ч.Мэндбаяр: Сүхбаатарын талбайн усан оргилуурыг буулгах гэсэн мэдээлэл ор үндэсгүй худал
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0