Говь-Алтайд годрон өвчний улмаас 13890 ямааг устгалд оруулжээ

Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр суманд годрон өвчний улмаас аравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар нийт 32 өрхийн 13 890 ямааг устгалд оруулжээ. 

Тодруулбал тус аймагт өвчний тохиолдолд бүртгэгдсэнээс хойш 570 ямаа годронгоор өвчлөөд байгаа аж. Улмаар голомтод байсан Цогт сумын 27 өрхийн 11 891, Дэлгэр сумын 5 өрхийн 1 999 ямааг устгасан талаар Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.


Говь-Алтайд годрон өвчний улмаас 13890 ямааг устгалд оруулжээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0