Том өрөөндөө 2 охинтойгоо эхлүүлсэн бизнес 2 салбартай үйлдвэр болон өргөжжээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын жирийн нэгэн оёдлын цех чанар стандарт, үйлдвэрлэлийн шат дамжлагаа тасралтгүй сайжруулсаар өдгөө 2 салбартай, 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн гаргадаг шилдэг аж ахуй нэгж болон өргөжжээ. "Өлзийт Мөнх-Овоо” компанийн үүсгэн байгуулагч Ш.Туяа багш мэргэжилтэй. Олон жил багшилж, Ханбогд сумын ЕБС-д захирлаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гаран, өөрийн бизнесээ эхлүүлжээ.

 

Ш.Туяа: “Гэртээ суухад арай л залуу санагдаж, гэр бүлийн хүнтэйгээ хамтран компаниа байгуулсан. Анх гурвуулаа эхэлж, гэрийнхээ том өрөөнд хувцас оёдог байв. Одоо хоёр салбартай болж өргөжсөн. Анх гурвуулаа эхэлж, гэрийнхээ том өрөөнд хувцас оёдог байв. Одоо хоёр салбартай болж өргөжсөн. 2011 оноос хойш “Оюу толгой” компанийн ажилчдын хувцсыг нийлүүлж байна. “Оюу толгой” ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч компаниудад өндөр шаардлага тавьдаг. Тэр хэрээр бид суралцаж байна.

Би Ханбогд сумын суугуул иргэн. Хотод багшийн сургууль төгсөж ирээд энд ажилласан. Оюу толгойн уурхай ажиллах болсноор нүдэнд харагдаж, гарт баригдах өөрчлөлтүүд манай суманд өрнөсөн. Олон хүн ажилтай болсон. Ханбогд сум ч их өргөжлөө. Сумын хүн ам 10,000 боллоо. 2000-2008 оны хооронд 2,500 иргэнтэй байв. 2000-аад оны эхэн үед манай сумынхан уурхай дагаж ямар хөгжил ирэхийг хэн ч төсөөлөөгүй. Сайхан хотын эхлэлийг үзэх байх гэж боддог.”    

 

 

2010 оноос хойш Өмнөговь аймагт бүртгэлтэй ханган нийлүүлэгчдээс нийт 6.7 их наяд төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан байна. 2026 оны хоёрдугаар улиралд л гэхэд орон нутгийн 102 ханган нийлүүлэгч компаниас нийт 321.9 тэрбум төгрөгийн бараа үйлчилгээг авсан.

Ханбогд суманд боловсрол хөгжлийн төвийн шав тавилаа

Ханбогдын хүүхэд, залуус сурч, хөгжих, чөлөөт цагаа өнгөрөөх боломжийг нэмэгдүүлэх “Боловсрол хөгжлийн төв”-ийн шавыг 2026 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.  

Тус төв нь сургалтын болон лабораторийн танхим, урлан, өдөр өнжүүлэх хэсэг, нийтийн номын сан, дундын оффис, хоолны танхим, тусгай хэрэгцээт хүүхдийн хөгжлийн өрөөтэй байх бөгөөд  төвийн үүд хаалга хүүхэд бүрд нээлттэй байх болно. Барилга болон гадна зам талбай, тохижилтыг хүүхдэд ээлтэй, аюулгүй, хүртээмжтэй байх зарчмаар цогцоор нь төлөвлөсөн.

Нийт 1,587 м² талбайтай, хоёр давхар, төмөр бетон хийцтэй тус төв нь нэг ээлжид 350 хүртэлх хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд төвийн зураг төсөл болон барилга угсралтын ажлыг “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан” санхүүжүүлж байгаа бөгөөд, барилгын газрыг Ханбогд сумын Засаг даргын Тамгын газраас олгосон байна.

Ханбогд сум өргөжин тэлэхийн хэрээр хүүхэд, залууст зориулсан боловсрол, хөгжлийн чанартай орчин бий болгох хэрэгцээ нэмэгдэж байна. “Боловсрол хөгжлийн төв” нь энэ хэрэгцээг хангахад хувь нэмрээ оруулж, хүүхэд, залуус чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж, сурч мэдсэнээ туршиж, өөрийн сонирхол, авьяас чадвараа нээн хөгжүүлэх таатай орчин бүрдүүлэх юм.


Том өрөөндөө 2 охинтойгоо эхлүүлсэн бизнес 2 салбартай үйлдвэр болон өргөжжээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ