Францын төрийн албан хаагчид есдүгээр сарын 29-нд ажил хаяж, ахлах сургуулийн сурагчид улс даяар эсэргүүцлийн ажиллагаа зохион байгууллаа.
Засгийн газраас 54 тэрбум еврогийн төсвийн таналт хийх, мөн төрийн албан хаагчдын цалинг царцаах шийдвэр гаргасантай холбогдуулан багш нар, эрүүл мэндийн салбарынхан болон аврах, гал унтраах албаны ажилтнууд масс барьсан ажил хаялтад нэгджээ. Ахлах ангийн сурагчид болон багш нар анги танхимын ачаалал хэтэрсэн, багш нарын дутагдал нүүрлэсэн зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийг шаардан жагсаал хийж, хэд хэдэн сургуулийн үүдийг хаасан байна.
Жагсаал цуглаан Парис, Лилль, Лион, Марсель зэрэг Францын томоохон хотуудыг бүхэлд нь бүрхээд байгаа бөгөөд сурагчид болон цагдаагийнхны хооронд зарим хэсэгт мөргөлдөөн гарч, хэдэн зуун жагсагчийг саатуулжээ.
Энэхүү олон нийтийн эсэргүүцлийн үйл ажиллагаа нь Засгийн газар болон Ерөнхийлөгч Эммануэль Макронд ирэх улс төрийн ба нийгмийн шахалтыг үлэмж нэмэгдүүлээд байна.


| Францад төрийн албан хаагчид ажил хаяж, сурагчид эсэргүүцлийн жагсаал хийжээ |
2026-09-30 09:01:28
2026-09-29 14:47:23
2026-09-28 09:51:27
2026-10-01 17:45:17
2026-10-01 15:44:39
2026-10-01 15:34:38
Нийтийн байранд бусдад зодуулан нас баржээ
2026-10-01 12:47:43
2026-10-01 12:46:46
2026-10-01 12:11:01
ТӨСӨВ НЬ ӨСӨВ, ТӨСӨЛ НЬ ГАЦАВ: Огцом өсдөг орлоготой Л.Төмөрчөдөр хүүхдийн цэцэрлэгийн ажлыг гацааж байна уу...
2026-10-01 11:54:14
2026-10-01 10:21:20
2026-10-01 09:14:41
Улаанбаатарт 10 хэм дулаан, хур тунадас орохгүй
2026-10-01 07:17:51
Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу
2026-10-01 07:15:59