Непалын төв хэсэгт орших Химлунг Химал уулын бэлд том хэмжээний цасан нуранги буусны улмаас орон нутгийн 15 ажилтан, шерпа амиа алдсан харамсалтай явдал боллоо.
Байгалийн гамшиг олон улсын уулчдын багт зориулж уулын үндсэн бааз болон майхант буудлыг бэлтгэж байх үеэр тохиосон байна. Нурангийн бүсээс эрэн аврах багаас одоогоор 15 хүний цогцсыг олж илрүүлээд байгаа бөгөөд сураггүй болсон нэг ажилтныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Албаныхны мэдээлж байгаагаар амиа алдагсад бүгд Непалын иргэд байсан бөгөөд уулын хөтөч, тогооч нар болон уулчдаас бүрдсэн хоёр багийнхан 7126 м-ийн өндөр дэх баазад ирж, олс тавьж, бэхэлгээ хийж байх үед ням гаргийн өглөө цасан нуранги буужээ.
Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас эрэн аврах ажиллагаа явуулахад хүндрэл учирч байгаа аж. Өнөөдөр 16 дахь хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилнэ.
| Непалд цасан нурангины улмаас 15 хүн амиа алджээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38