Солонгосчууд нэр цөөтэй. Овог бүр гар хөлийн хуруунд багтахаар. Тиймээс уран бүтээлчид нэг нэгнээсээ ялгарахын тулд урлагийн ертөнцөд орохдоо ихэнх нь нэрээ сольж, тайзны нэртэй болцгоодог бичигдээгүй хуультай. Хэрвээ тэгдэггүй бол хоорондоо адилхан нэртэй одууд маш олон байх байсан гэдгийг харуулах нэгэн мэдээллийг Chig.mn хүргэхээр бэлтгэлээ. Солонгосын урлагийн ертөнцөд од болон гялалзаж буй Жимин (Солонгосоор “지민”, англиар “Jimin”) нэртэй долоон алдартныг танилцуулж байна.
BTS-ийн Жимин (Пак Жимин)
Энэ жагсаалтад орсон оддоос хамгийн их нэр алдартай нь гарцаагүй BTS хамтлагийн гишүүн Жимин юм. Тэрээр бичигдээгүй хуулийг зөрчиж, тайзны нэр авалгүйгээр төрөлх нэрээ дуудлж явааг та анзаарсан байх. Шүтэн бишрэгчид нь түүнийг авьяаслаг дуучин, бүжигчин, жүжигчинээс гадна сайхан сэтгэлтэй сайн залуу гэдгээр хайрлаж хүндэлдэг.
“Аespa”-гийн Карина (Ю Жимин)
(4).jpg)
(3).jpg)

“Аespa” бол жил гаруйхны өмнө байгуулагдсан ч олон нийтийн анхаарлыг татаж, нэр хүнд нь өсч байгаа хамтлаг. Энэ амжилтад хүрэхэд хамтлагийн гишүүдээс хамгийн ихээр нөлөөлсөн нь ахлагч Карина нь юм. Ер бусын харизматай энэ охины төрөлх нэр нь Ю Жимин ажээ. Хамтлагийг бүрдүүлэхэд гол дуучин, бүжигчин, репэрээр сонгогдсон энэ охин авьяаслагаас гадна үзэсгэлэн гоо нэгэн юм.
Weeekly-гийн Мандэй (Ким Жимин)
Бас л 2020 онд байгуулагдсан, олон нийтэд танигдах шатандаа яваа “Weeekly” (위클리) хамтлагийн гишүүн Мандэйн жинхэнэ нэрийг Ким Жимин гэдэг. Энэ охин “Аespa”-гийн Ю Жмиминий нэгэн адил хамтлагийнхаа дуу, бүжиг, рэпийг гоцлодог аж.
AOA Black хамтлагийн гишүүн асан Жимин (Шин Жимин)
Төрөлх Жимин нэрээрээ алдаршсан бас нэгэн уран бүтээлч бол АОА хамтлагийн гишүүн асан Жимин юм. Түүний жинхэнэ нэрийг Шин Жимин гэдэг. Бусад нэр нэгтэй авьяаслаг дүү нарынхаа нэгэн адил хамтлагийнхаа гоцлол дуучин, бүжигчин, рэппэр, гитарчин байв.
15&-ийн гишүүн асан, дуучин Жейми (Пак Жимин)
Хоёр гишүүнтэй 15& хамтлагийн дуучин байсан, одоо чөлөөт уран бүтээлч Жейми буюу Пак Жимин энэ жагсаалтад багтаж байна. “JYP Entertainment” “15&” хамтлагийг байгуулахад тэрээр төрөлх Жимин нэрээр тайзан дээр дуудуулдаг байсан юм. Харин 2019 онд хамтлагаасаа гарсны дараа Жейми гэх болжээ.
Just B-гийн Жимин (Им Жимин)
2021 онд байгуулагдсан Just B хамтлагийн Жимин нэр нэгтнүүдтэйгээ адил авьяас нь багтаж ядсан нэгэн. Тэрээр хамтлагийнхаа гоцлол дуучин, бүжигчин юм. BTS-ийн ах шигээ төрөлх нэрээ тайзны нэр болгож авчээ.
Just B-гийн JM (Жу Жимин)
Just B-д хоёр Жимин орсны нэг нь. Жинхэнэ нэр нь Жу Жимин. Солонгосын үзэгчид энэ залууг шинэ хамтлаг байгуулах “I-LAND” шоунд оролцсоноор нь мэдэж эхэлсэн байдаг. Тэрхүү шоунаас нь ENHYPEN хамтлаг байгуулагджээ. Харин авьяаслаг дуучин, бүжигчин залуу Just B-д нэгдсэн аж.
| К-поп-д гялалзаж буй Жимин нэртэй долоон од |
KiiiKiii хамтлаг нь Gen Z үеийнхэнд гоо үзэсгэлэнгээрээ алдартай
2025-04-10 15:14:55
Хён Бин, Сон Ё Жин нар энэ сарын 30-нд хуримлах уу
2022-03-01 20:22:45
Тоглосон дүрийнхээ эмгэнэлт тавиланг амьдрал дээр давтсан дөрвөн жүжигчин
2022-03-01 13:05:11
Ногоон автобусны хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэхээр шийдвэрлэлээ
2026-03-16 17:45:48
Насанд хүрээгүй охидыг хүчиндэж, биеийг нь үнэлсэн Ш.М, Н.Э нарын хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-03-16 17:00:59
Метроны тендерийг нээх хугацааг хойшлууллаа
2026-03-16 16:56:35
Дүүргийн эмч нар дурангаар түрүү булчирхай авах анхны мэс заслыг амжилттай хийлээ
2026-03-16 15:49:24
Монголд 461 сая ам.доллароор Хаягдал ус боловсруулах үйлдвэр барилаа
2026-03-16 15:12:10
Сэрэмжлүүлэг: Төв аймагт шүлхий өвчин гарлаа
2026-03-16 15:08:32
Э.Шинэбаяр ГИХГ-т ажилладаг хэмээн удаа дараа залилан хийжээ
2026-03-16 15:00:21
Сугалаанд ₮3.1 тэрбумыг алдаж, Залилангийн эсрэг төв байгуулах боллоо
2026-03-16 14:20:57
Дундаж цалин 2.8 сая төгрөг байна
2026-03-16 12:14:55
"Эко" С.Нямдаваа Hilton зочид буудлын салбарыг Монголд нээж байна
2026-03-16 11:46:58
Олон нийтийн сүлжээний зохисгүй хэрэглээнээс сэтгэл гутралд орсон хэмээн Мета компанийг шүүхэд өгчээ
2026-03-16 11:35:31
Түмнийхээ итгэлийг дааж яваа бол энэ хуулиас айх хэрэггүй гэв
2026-03-16 10:53:49
Хөрш айлынхаа жирэмсэн эмэгтэйг охинтой нь хамт хөнөөсөн этгээдийн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-03-16 10:44:36
Сурагчдад үндэсний бөхийг таниулах чиглэлээр гэрээ хийлээ
2026-03-16 10:07:26
Хэнтийн Дадалд түймэр гарч, 2 га газар өртлөө
2026-03-16 09:22:14
Танилц: Өнөөдөр эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд
2026-03-16 09:15:54
Өнөөдөр ихэнх нутгаар салхи, шуургатай
2026-03-16 08:44:44
Мал арилжих, гэр бүрэхэд сайн өдөр
2026-03-16 07:57:33