Амьдрал нь тоглосон дүрийнх шиг нь эргэсэн сонирхолтой хувь тавиланг туулж яваа жүжигчид нэг бус байдаг бололтой. Тэдний дөрвийг нь танилцуулья.
Ким У Бин

Жүжигчин Ким У Бин хамар залгиурын хорт хавдартай болсон нь мэдэгдэх үед үзэгчид түүний амьдрал 'Headward Lovers' киноны дүртэй дэндүү төстэй байсныг нь санаж, гайхширчээ. Уг кинонд тэрээр царайлаг, гаднаасаа өөлөх юмгүй харагддаг ч амьдрал дээр бүх юм нь болж бүтэхгүй байгаа жүжигчин Шин Жун Янгийн дүрд тоглосон юм. Тэрээр хорт хавдар тусаж, хэдхэн сарын настай үлдэх бөгөөд үхэлтэй тэмцэх үед нь Но Еул /Сюзи/ үргэлж дэргэд нь байж асардаг тухай уг кинонд өгүүлдэг. Тэгвэл Ким У Бинийг өвчтэй байх үүед Шин Мин А байнга хажууд нь байж асарчээ. Тэгээд ч тэр үү, Ким У Бин өвчнөө ялж, бүрэн эдгэжээ.
Пак Хан Бюл

Бүтээсэн дүрийнхээ амьдралыг амьдрал дээр давтсан бас нэг жүжигчин бол Пак Хан Бюл юм. "Уйтгар гунигтай дурлал" кинонд тэрээр эхнэртээ хүчирхийлэл үйлдэхэд бэлэн хортой эртэй гэрлэсэн Юн Ма Ри хэмээх хөөрхий эмэгтэйн дүрд тоглосон. Энэ дүр нь маш амжилттай болж, Пак Хан Бёлд алдар нэр авчирсан юм. Харамсалтай нь бодит амьдрал дээр Пак Хан Бюл нь Ёо Ин Сук гэгчтэй гэрлэсэн бөгөөд тэрээр “Burning Sun Club”-ын хэрэгт холбогдсоны улмаас тэнсэн харгалзах ял авсан юм. Шүүх хурлын үеэр түүнийг мөнгө завшсан, биеэ үнэлэгчийн үйлчилгээ худалдан авсан гэх мэтээр буруутгасан байдаг.
Ли Ми Сок

Ли Ми Сүк бол Солонгосын хамгийн алдартай жүжигчдийн нэг. “Ли Сун Шин бол хамгийн шилдэг нь” кинонд бүтээсэн дүр бол түүний урын сангаас хамгийн шилдэгт тооцогдоно. Энэ кинонд тэрээр төрсөн охиноо орхиж, өөртэй нь өрсөлдөж мэдэх шинэ залуу жүжигчний замналыг сүйрүүлж буй жүжигчийн Сон Ми Рёнгийн дүрд тоглодог. Тэгвэл Ли Ми Сок амьдрал дээр залуу жүжигчин Жан Жа Ёны үхэлд нэр холбогдсон юм. Жан Жа Ён нь менежер, продюссер хоёрынхоо дарамтыг тэвчиж чадалгүй амиа хорлосон бөгөөд үлдээсэн захидалдаа дээрх этгээдүүд байнга дарамтлаад зогсохгүй олны танил хүмүүстэй бэлгийн харилцаанд орохыг шаарддаг байсан талаар бичсэн байсан юм.
Сулли

Талийгаач жүжигчин Суллигийн үхлийг өнөөг хүртэл олон хүн мартаж чадахгүй байгаа байх. Түүний хамгийн сүүлд тоглосон “Бодит” кино нь охины эмгэнэлт хувь заяаг зөгнөсөн бололтой гэж үзэх хүмүүс бий. Уг кинонд Сулли сэтгэцийн хүнд өвчтэй Сон Ёо Хва охины дүрд тоглосон. Сэтгэлийн хямрал нь улам даамжирсан Ёо Хва охин зовлон шаналал, эмгэнэлтэй амьдралаа дуусгахын тулд өөрийг нь алж өгөхийг хайртай хүнээсээ хүсдэг юм. .
| Тоглосон дүрийнхээ эмгэнэлт тавиланг амьдрал дээр давтсан дөрвөн жүжигчин |
KiiiKiii хамтлаг нь Gen Z үеийнхэнд гоо үзэсгэлэнгээрээ алдартай
2025-04-10 15:14:55
К-поп-д гялалзаж буй Жимин нэртэй долоон од
2023-03-31 13:41:54
Хён Бин, Сон Ё Жин нар энэ сарын 30-нд хуримлах уу
2022-03-01 20:22:45
Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн 120 км замын хучилт эхэллээ
2026-08-12 20:45:47
₮360 саяас дээш үнэтэй автомашины онцгой албан татварыг нэмлээ
2026-08-12 20:40:16
Эрэн сурвалжилж байсан 41 настай иргэнийг Минск хотоос баривчиллаа
2026-08-12 20:32:41
Наймдугаар сарын 20 хүртэл цаг агаар ямар байх вэ
2026-08-12 20:26:58
Намрын тэргүүн сарын шинийн 1, хонь өдөр
2026-08-12 20:15:58
Холын зайн тээврийн цахилгаан машинаар гүйцэтгэхээр туршилт хийлээ
2026-08-11 12:05:21
Наймдугаар сарын халамж, тэтгэмж олгох хуваарь
2026-08-11 11:38:31
Балхжавын Чингүүний "Dzud" кино “New York Movie Awards 2026" гранпри хүртлээ
2026-08-11 10:48:40
Зээлийн мэдээллийн тогтолцоонд олон улсын сайн туршлага нэвтрүүлнэ
2026-08-11 10:30:59
A Cool буюу Б.Анхбаярыг ХУД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байна
2026-08-11 10:20:00
“Улаанбаатар төмөр зам” ХНН мэдэгдэл гаргалаа
2026-08-11 10:09:33
Офицер-Нарантуул-Дүнжингарав чиглэлд үнэгүй автобус үйлчилнэ
2026-08-11 10:02:31
Ламын гэгээний VIII дүр АНУ-д суралцаж байна
2026-08-11 09:54:24
Дарьгангын нутгаар дуу цахилгаантай аадар орно
2026-08-11 09:17:33
Зуны адаг сарын 29, могой өдөр
2026-08-11 09:12:56