Лхагва гаригаас эхлэн нийт нутгаар дулаарна

Лхагва гаригаас эхлэн нийт нутгаар дулаарна.

- 24-ний өдөр, Лхагва гаригт баруун 5 аймгийн нутгаар дуу цахилгаантай бороо орох,

- 25-ны өдөр, Пүрэв гаригт Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Говь-Алтай, Баянхонгорын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох, Төв, Дундговь, Өмнөговийн зарим сумдын нутгаар түр зуурын бороо орно.

- 26-ны өдөр, Баасан гаригт Хөвсгөл, Булган, Архангай, Төв, Сэлэнгэ, Хэнтийн нутаг, Өмнөговь, Дундговь, Дорноговийн зарим сумдын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.

- Бямба гаригт хангайн, төвийн болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо, баруун болон говийн зарим аймаг сумдын нутгаар түр зуурын бороо орно.

- 28-ны өдөр, Ням гаригт хангайн, төвийн болон зүүн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Ийнхүү аадар борооны улирал эхэлж байгаа тул үер усны аюулаас сэрэмжилж, хөдөө орон нутагт аялах, зорчихдоо гэнэтийн уруйн үерийн аюул, ослоос сэрэмжлээрэй. 

Эх сурвалж: Намжилдорж Энхбаяр 


Лхагва гаригаас эхлэн нийт нутгаар дулаарна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ