Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул, ашиглалт, баяжуулалтын үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Стандарт, хэмжил зүйн газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Экологийн цагдаагийн алба болон холбогдох байгууллагын төлөөллөөс бүрдсэн 7 хяналтын чиглэлийн хамтарсан ажлын хэсэг төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна. Хяналт шалгалтад ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 11, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч 2, туслан гүйцэтгэгч 18, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгч 3, хууль бус ашиглалтын 1, тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар алт олборлосон эзэнгүй орхигдсон 2 талбай зэрэг нийт 37 объектыг хамруулжээ.
Мөн Гурвантэс, Ноён, Баяндалай сумдын нутагт үйл ажиллагаа явуулж буй ашиглалтын 5, хайгуулын 1, нийт 6 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 270 хайгуулын цооногийг шалгахад 143 цооногийг холбогдох журмын дагуу нөхөн сэргээсэн бол 127 цооногт нөхөн сэргээлт хийгдээгүй, шав тавьж битүүмжлээгүй, тэмдэг тэмдэглэгээ байрлуулаагүй зөрчил илэрсэн байна. Үүнээс 126 цооног нь “Энх тунх орчлон” ХХК-ийн уурхайн бүсэд хамаарч байгаа аж.
Хяналт шалгалтын явцад давхардсан тоогоор нийт 432 зөрчил, дутагдал илэрсний 49 нь байгаль орчны, 68 нь геологи, уул уурхай, газрын тосны, 212 нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн, 103 нь стандарт, хэмжил зүйн чиглэлийн зөрчил байна. Илэрсэн зөрчил, дутагдалтай холбогдуулан 32 аж ахуйн нэгжид нийт 389 заалт бүхий 44 хугацаатай албан шаардлага хүргүүлж, 3 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоожээ. Түүнчлэн 30 зөрчлийг прокурорын нэгдсэн санд бүртгүүлж, 8 зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн, 2 аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Мөн 2 асуудлыг харьяаллын дагуу шилжүүлж, 4 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр хэсэгчлэн түр зогсоосон байна.
Үүнээс гадна гэмт хэргийн шинжтэй 3 үйлдлийг илрүүлэн материалжуулж, холбогдох журмын дагуу шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд нөхөн сэргээлт хийгээгүй хайгуулын цооногуудыг стандартын дагуу нөхөн сэргээж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг яаралтай авах шаардлагыг холбогдох аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэн ажиллаж байна.
| “Энх тунх орчлон” ХХК ашигласан 126 цооногоо хэвээр үлдээжээ |
Энэ сарын 23 хүртэл бороо, нойтон цас орно
2026-06-19 11:24:03
Тост, Тосон бумбаа тойрсон иргэдийн амьдралыг ЮНЕСКО дэмжинэ
2026-06-15 06:58:19
Бактерийн бэлдмэл цацсан тул Богд уул руу алхахыг хориглолоо
2026-06-10 12:56:31
БНСУ-даа тоглох тасалбар 154-275 мянган воны үнэтэй
2026-06-19 17:05:14
Тусгай хамгаалалттай газраас алтны агууламжтай чулуу ачиж яваад баригдлаа
2026-06-19 16:53:31
“Энх тунх орчлон” ХХК ашигласан 126 цооногоо хэвээр үлдээжээ
2026-06-19 16:49:03
2026-06-19 16:19:46
Эрчим хүчний салбарынхан энэ сарын 30-наас ажил хаяна
2026-06-19 12:53:24
2026-06-19 11:56:12
Дэвжээндээ эргэн ирсэн Б.Баасанхүү эхний барилдаандаа яллаа
2026-06-19 11:54:22
Энэ сарын 23 хүртэл бороо, нойтон цас орно
2026-06-19 11:24:03
Мопед, скүүтер явах замыг өөр өнгөөр будаж ялгана
2026-06-19 11:01:49
2026-06-19 10:07:28
2026-06-19 09:58:10
Улаанбаатарт 10 хэм дулаан, бороо орно
2026-06-19 07:18:45
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-06-19 07:16:44
2026-06-18 18:07:18
2026-06-18 17:16:47
2026-06-18 16:45:36
2026-06-18 12:42:02
2026-06-18 11:20:45
2026-06-18 11:10:12
2026-06-18 10:10:58
2026-06-18 10:04:15
2026-06-18 09:58:43
2026-06-18 09:32:44
Улаанбаатарт 24 хэм дулаан. Үүлшинэ
2026-06-18 07:32:10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бие эрхтний хүч сайжирна
2026-06-18 07:27:26