Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл БНЧУ-ын Нийслэл Прага хотын амьтны хүрээлэнгийн шинэ захирал Ленка Полиакова, Амьтны хүрээлэнгийн орлогч захирал Ярослав Симек, "Бид монголын зэрлэг амьтдыг авран хамгаалахад тусална" ТББ-ын гүйцэтгэх захирал О.Ганбаатар нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар 2023 оны 1 дүгээр сард хоёр улсын байгуулсан хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийн хүрээнд Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулахад шаардагдах дэмжлэг үзүүлж хамтран ажиллах тухай ярилцлаа.
Тухайлбал энэ онд төслийн төвийн байр, дасгах хашаа барих зэрэг ажлыг эхлүүлэх бөгөөд 2029 онд эхний ээлжийн тахийг Халхгол суманд буулгаснаар Монгол Улсад тахь нутагшуулах дөрөв дэх цэг болох юм. Аймгийн Засаг даргаас тахь сэргээн нутагшуулахад бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлж, төслийн зохион байгуулалт, амжилттай хэрэгжүүлэхэд мэргэжлийн байгууллагууд болох АЗДТГ-ын БОНХБТ-ийн хэлтэс, Байгаль орчны газар, Бүсийн төв Дорнод аймгийн ОБГ, Нөмрөгийн Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагууд анхааралдаа авч, мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг үүрэг болголоо
| Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулна |
Лхагва гаригаас эхлэн нийт нутгаар дулаарна
2026-06-22 12:40:29
“Энх тунх орчлон” ХХК ашигласан 126 цооногоо хэвээр үлдээжээ
2026-06-19 16:49:03
Энэ сарын 23 хүртэл бороо, нойтон цас орно
2026-06-19 11:24:03