Иргэн Ч өнгөрөгч оны хоёрдугаар сарын 1-ний өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Даян нуураас зөвшөөрөлгүйгээр загас агнажээ. Загас агнах явцдаа байгаль хамгаалагч нарт баригдаж улмаар 6 ширхэг монгол хадран загас агнаж, 360,000 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулсан. Энэ нь хууль бусаар ан агнасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг юм.Тэрбээр байгаль орчин учруулсан хохирол болох 360.000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд төлж барагдуулжээ. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсжээ.
| Зургаан ширхэг хадран загас агнасан этгээдэд ял оногдууллаа |
Лхагва гаригаас эхлэн нийт нутгаар дулаарна
2026-06-22 12:40:29
“Энх тунх орчлон” ХХК ашигласан 126 цооногоо хэвээр үлдээжээ
2026-06-19 16:49:03
Энэ сарын 23 хүртэл бороо, нойтон цас орно
2026-06-19 11:24:03
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14
Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ
2026-07-25 16:27:44