Дорнод аймаг, Халхгол сум Ташгай багийн "Арц холбоо уул" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 380 км, сумын төвөөс баруун урд зүгт 140 км/ БНХАУ-аас хээрийн гал түймрийн орж ирсэн тухай дуудлагыг 04.18-ны өдрийн 12:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар анги, “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн 21 дүгээр талбайд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Мэргэжлийн ангийн нийт 31 хүн, 4 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 04.19-ний өдрийн 02:21 цагт цурамд оруулан, мөн өдрийн 09:06 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 10000 га талбай өртөж шатсан.
Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум 4 дүгээр багийн “Билүүт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 30 км, сумын төвөөс баруун зүгт 15 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.18-ний өдрийн 16:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, “Төхөм”-ийн уурхайд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт бүлгийн үүрэг гүйцэтгэж байсан Дундговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн анги, орон нутгийн нийт 39 хүн, 7 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 04.18-ны өдрийн 20:02 цагт цурамд оруулан, 04.19-ний өдрийн 16:00 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 400 га талбай өртөж шатсан.
Хэнтий аймаг, Жаргалтхаан сум 5 дугаар багийн “Холбоо нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км, сумын төвөөс урд зүгт 3 км/ Хогийн цэгээс хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.19-ний өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цэнхэрмандал суманд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус газрын Батноров сум дахь 42 дугаар анги, Баянмөнх суманд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Онцгой байдлын газрын алба хаагчид, Жаргалтхаан сумын Мэргэжлийн ангий, Мөрөн сумын Мэргэжлийн анги, Хэрлэн сумын Өлзийт тосгоны Мэргэжлийн анги, Баянмөнх сумын Мэргэжлийн ангийн нийт 94 хүн, 17 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 20:15 цагт цурамд оруулан, 21:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 5400 га талбай өртөж шатсан.
| Сүүлийн гурав хоногт зүүн аймгуудад 15900 га талбай түймэрт өртжээ |
Өнөөдөр Завхан, Архангай, Говь-Алтай, Булганд бороо орно
2026-04-17 10:27:53
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2026-04-16 16:08:59
Энэ сарын 19 хүртэлх цаг агаарын төлөв
2026-04-16 10:35:02
Ням гарагт таван настай мориноос унаж, хүнд гэмтжээ
2026-04-20 14:36:09
Нохой нь хүүхэд руу дайрахад "Гэмгүй амьтнаас айгаад хөгийн амьтад" хэмээн загнажээ
2026-04-20 14:09:56
“Эцэг эхийн зөвлөл” нэрийн дор мөнгө хурааж, баяр тэмдэглэж бэлэг авахыг хориглолоо
2026-04-20 13:51:38
Цахим дээрэлхэлтэд тусгай шийдэл алга
2026-04-20 13:20:19
Сүүлийн гурав хоногт зүүн аймгуудад 15900 га талбай түймэрт өртжээ
2026-04-20 13:11:27
2026-04-20 11:26:45
АНУ Ираны хөлөг онгоцыг саатуулснаар дэлхий нийт Ойрхи Дорнод дахь гал зогсоох хэлэлцээрт эргэлзэж эхэллээ
2026-04-20 11:06:04
2026-04-20 10:58:54
2026-04-20 10:54:34
2026-04-20 09:34:53
2026-04-20 09:20:29
2026-04-20 09:16:51
Улаанбаатарт 11 хэм дулаан байна
2026-04-20 07:25:52
Үс засуулбал эд малтай баялаг төгс болно
2026-04-20 07:24:37
Дундговь, Дорноговийн нутгаар салхины хурд секундэд 28-34 метр хүрч ширүүсэх, шороон шуурга дэгдэх төлөвтэй байна
2026-04-19 10:34:44
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад хэл ам хэрүүл тэмцэл ирнэ тохиромжгүй.
2026-04-19 03:59:19