Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна.
Хүчтэй салхи: 17-18-нд шилжих шөнө Ховд, Баян-Өлгийн хойд, Увсын өмнөд хэсгээр,
18-ны өдөр Ховдын хойд болон зүүн, Увс, Булганы өмнөд, Архангайн зүүн, Төв аймгийн баруун болон өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Шороон шуурга: 18-ны өдөр Өвөрхангай, Өмнөговийн нутаг, Төв болон Дундговийн баруун хэсгээр шороон шуурга шуурна.
Цасан шуурга: 18-ны өдөр Увсын зүүн, Завханы хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Иймд доорх зөвлөмжийг хүргэж байна
Иргэд та бүхнийг хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы үед дараах арга хэмжээг хэрэгжүүлж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
Аюулгүй байдлаа хангахад:
• Төөрөх, осгохоос сэргийлж, нөмөр газар бараадах
• Салхинд хийсэж болзошгүй эд зүйлсээ сайтар бэхлэх
• Орон байр, байшин, гэрийн хаалга, цонхыг найдвартай хаах
•Хүүхдүүдээ асран хамгаалагчтай үлдээх
Мэдээлэл тогтмол авах:
• Цаг агаарын сэрэмжлүүлгийг тогтмол сонсож, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх
• Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч зөвлөмжийг дагах
| Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна |
Лхагва гаригаас эхлэн нийт нутгаар дулаарна
2026-06-22 12:40:29
“Энх тунх орчлон” ХХК ашигласан 126 цооногоо хэвээр үлдээжээ
2026-06-19 16:49:03
Энэ сарын 23 хүртэл бороо, нойтон цас орно
2026-06-19 11:24:03
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14