Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Хөндлөн хайлааст багийн “Бухын цагаан булаг" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 275 км, сумын төвөөс урд зүгт 55 км/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар анги, Матад суманд мөн үүрэг гүйцэтгэж байсан Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, ХЦ 0146 дугаар анги, Эрдэнэцагаан сумын Мэргэжлийн ангийн нийт 51 хүн, 8 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 04.15-ны өдрийн 23:10 цагт цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 24000 га талбай өртөж шатсан.
| Сүхбаатарын Эрдэнэцагаанд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна |
Лхагва гаригаас эхлэн нийт нутгаар дулаарна
2026-06-22 12:40:29
“Энх тунх орчлон” ХХК ашигласан 126 цооногоо хэвээр үлдээжээ
2026-06-19 16:49:03
Энэ сарын 23 хүртэл бороо, нойтон цас орно
2026-06-19 11:24:03
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14