Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Үндэсний аудитын газрын шаардлагыг биелүүлэх хүрээнд “Оюу толгой” ХХК-ийн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг бүрэн төвлөрүүлээгүй зөрчлийг арилгууллаа.
Тус компанийн 2010–2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан боловч төвлөрүүлээгүй байсан барьцаа хөрөнгийг нөхөн төлүүлж, мөн 2025–2026 оны барьцаа хөрөнгийг нэмж тооцон нийт 9.9 тэрбум төгрөгийг 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нөхөн сэргээлтийн тусгай дансанд бүрэн төвлөрүүлсэн байна. Энэхүү зөрчлийг арилгуулах ажлыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.10, Ашигт малтмалын тухай хуулийн 39.4-т заасан заалтууд, түүнчлэн Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын дүгнэлт, албан шаардлагын хүрээнд үе шаттайгаар зохион байгуулж, хэрэгжилтийг хангуулсан болно.
Тодруулбал, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын 50 хувьд дүйцэх хэмжээний барьцаа хөрөнгийг нөхөн сэргээлтийн тусгай дансанд төвлөрүүлэх үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох талуудтай удаа дараа уулзалт зохион байгуулж, аудитын байгууллагаас өгсөн албан шаардлагын дагуу төлбөр барагдуулах ажлыг бүрэн гүйцэтгэсэн байна. Ингэснээр уул уурхайн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээлтийн ажлыг санхүүгийн баталгаатайгаар хэрэгжүүлэх эрх зүйн болон санхүүгийн нөхцөл бүрдэж байна.
Цаашид байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, барьцаа хөрөнгийг хуульд заасан хугацаанд бүрэн төвлөрүүлэх, хяналт шалгалтыг тогтмол хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана
| “Оюу толгой” ХХК-ийн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө ₮9,9 тэрбумыг нөхөж төвлөрүүллээ |
Өнөөдөр ихэнх нутгаар бороо, нойтон цас орно
2026-04-11 09:05:58
Өнгөрсөн сарыг 18 дахь хур багатай сараар нэрлэлээ
2026-04-07 10:56:54
Хууль бус олборлолтыг таслан зогсоож, техникүүдийг буцаан татлаа
2026-04-06 17:13:44
2026-04-13 17:26:08
Морьт харвааны 18 морийг хулгайлж, нядалсан зургаан иргэний хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-04-13 16:35:52
2026-04-13 15:51:57
“Ногоон автобусны” хэргийг УДШ-ээр хэлэлцэнэ
2026-04-13 15:42:01
Баян-Өлгийд нас барсан 67 хүүхдийн нэр дээр тэтгэмж авч байсан нь илэрчээ
2026-04-13 15:28:34
Завханд дөрвөн настай хүүхэд мориноос унаж, нас барлаа
2026-04-13 14:55:44
“Оюу толгой” ХХК-ийн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө ₮9,9 тэрбумыг нөхөж төвлөрүүллээ
2026-04-13 14:52:14
Монголд аялахаар ирсэн Солонгос иргэний цогцос Хүй долоон худгаас олджээ
2026-04-13 14:46:26
Гандангийн дэнжийн айлуудтай тохиролцож, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна
2026-04-13 14:39:32
Автомашины татвараа хугацаанд нь төлөөгүй бол нийт дүнгийн 10 хувиар торгоно
2026-04-13 13:30:10
2026-04-13 13:08:44
2026-04-13 12:54:14
2026-04-13 12:30:47
2026-04-13 11:40:27
₮2,7 тэрбумын хахууль авсан албан тушаалтанг шүүнэ
2026-04-13 11:36:07
Он гарсаар 58 хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртжээ
2026-04-13 11:17:27
ЖДҮ-ийн зээлийн шаардлагагүй шат дамжлага, дүрэм журмыг хална
2026-04-13 11:09:30
2026-04-13 10:45:27
2026-04-13 10:02:44
2026-04-13 09:51:56
2026-04-13 09:41:00
БНСУ-д суралцагчдын гэр бүл бүх салбарт ажиллах боломжтой боллоо
2026-04-13 09:39:39
Сурагчдын III улирлын амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
2026-04-13 09:07:45
Салсан эхнэр, хоёр хүүхдээ байр суллаж өг хэмээн шүүхэджээ
2026-04-13 09:00:00
Өнөөдөр хангай, говийн нутгаар бороо орно
2026-04-13 07:10:49
Хаврын дунд сарын 26-ны могой өдөр
2026-04-13 07:07:37