Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлож байгаа талаарх иргэний мэдээллийн дагуу байгаль орчны улсын байцаагчид болон экологийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, уг хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, ашиглаж байсан техник хэрэгслийг буцаан татуулах арга хэмжээ авлаа.
Энэхүү асуудалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн, байгаль орчинд хохирол учруулсан аливаа үйлдэлд онцгой анхаарал хандуулж, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллахаа илэрхийллээ. Цаашид байгаль орчны улсын хяналтын газраас хууль бус олборлолтыг таслан зогсоох, эрсдэл бүхий бүс нутгуудад хяналт шалгалтыг тогтмолжуулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцох, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, байгаль орчныг сэргээн хамгаалах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллах болно.
| Хууль бус олборлолтыг таслан зогсоож, техникүүдийг буцаан татлаа |
Лхагва гаригаас эхлэн нийт нутгаар дулаарна
2026-06-22 12:40:29
“Энх тунх орчлон” ХХК ашигласан 126 цооногоо хэвээр үлдээжээ
2026-06-19 16:49:03
Энэ сарын 23 хүртэл бороо, нойтон цас орно
2026-06-19 11:24:03
Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ
2026-07-25 16:27:44