Хорвоо дэлхийд төрөл бүрийн шавж хорхойны идэвхтэй амьдралын үе иржээ. Монголчуудын дунд түгээмэл тархсан нэг ойлголт бол шоргоолж хооллож буян хураах тухай юм. Та Гүүгл нээж үзэхэд энэ талаар бичсэн маш олон мэдээлэл олж унших боломжтой. Гэвч тэнд хэн дуртай нь мэдээлэл байршуулах боломжтой ч үнэн худлын шалгуур байдаггүй талбар билээ. Тиймээс та бүхэнд аман яриа хэр ортой болохыг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлахыг хүсэж байна.
Та бүхэнд мэргэжлийн амьтан судлаач Ц. Одбаярын зөвлөгөөг хүргэе.
Юуны өмнө бидний мэдэх шоргоолж гэдэг амьтан ямар амьтан бэ, юугаар хооллодог юм бэ гэдгийг олж мэдэж байж бид хооллох учиртай. Ер нь бид тэднийг хооллох нь зөв үү, буруу юу гэдгийг ч бодох хэрэгтэй. Хооллож байгаа хүмүүс өөрсдийгөө буян хурааж байна гэж итгэдэг. Олны дунд ам дамжсан ярианд үндэслэн элсэн чихэр, шар тосонд багсарсан арвайн гурил, эсвэл төрөл бүрийн будааг үүрэнд нь асгадаг болоод олон жил болжээ. Тэгэхээр шоргоолж маань ямар амьтны төрөл зүйлд багтдаг болон юугаар хооллодог тухай товчхон мэдээлэл хүргэе. Шоргоолжийг дотор нь хэд хэд ангилдаг латин нэр нь Lasius niger L, энгийн бидний ойлголтоор хар, улаан, далавчтай далавчгүй олон төрөл байдаг билээ.
Шоргоолжны амьдралд хамгийн чухал зүйл нь хүнс тэжээл юм. Шоргоолжны хоол тэжээлийг мах буюу уураг, чихэрлэг буюу глицидийн найрлагатай хүнс гэж хоёр ангилдаг. Үндсэн хүнс нь шоргоолжны өт өсөн бойжиход хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг МАХАН хүнс юм. Өөрөөр хэлбэл шоргоолж бол МАХЧИН амьтан юм байна. Махан хүнсний дийлэнх хэсгийг шавжууд, зарим тохиолдолд үхсэн шавж, амьтад эзэлдэг байна. Чихэрлэг хүнс маш бага хувийг эзэлдэг бөгөөд ургамлын үр, мөөг, ургамлуудаас шүүсийг нь сорж чихэрлэг хүнсийг олж авдаг байна. Мөн нэг төрлийн бөөсний төрлийн ойн шавжаас гардаг балыг үндсэн чихэрлэг хүнс болгож хэрэглэдэг аж. Энэ бал нь нүүрс усаар баялаг бөгөөд сонирхолтой нь шоргоолжнууд байнгын балтай байхын тулд энэ бөөсийг үүрэндээ тэжээж бусад шавж идэштнүүдээс хамгаалахын зэрэгцээ өвөлжүүлэхдээ тусгай өрөө гаргаж өгдөг байна. Тэр ч байтугай тэдний өрөөнүүдийг ургамлын үндэс нэвтэлж сүйтгэхээс хамгаалж хатуу хамгаалалтын давхаргаар шавж бэхэлдэг байна.
Энэ мэдээллийг өгч байгаа гол зорилго нь та бүхнийг буян үйлдэх зорилгоор шоргоолж хооллох нь буруу үйлдэл, таны өгч байгаа зүйлийн алийг нь ч шоргоолж иддэггүй гэдгийг ойлгуулах явдал юм. Хүний буруу үйлдлээс үүдэлтэйгээр шоргоолж үүрэндээ бүлээрээ үхэх боломжтой бөгөөд ийм тохиолдолд шоргоолж идэштэн бусад амьтад, шувууд тухайн бүс нутгаас дайжиж, улмаар эдгээр амьтадын хөлөөр тоос хүртдэг ургамал устаж үгүй болох боломжтой. Өөрөөр хэлбэл та бидний буян бодож хийж байгаа үйлдэл экологийн тэнцвэр алдуулах боломжтой юм.
| Амьтан судлаачийн шоргоолж зөв хооллох зөвлөгөө |
Хууль бус олборлолтыг таслан зогсоож, техникүүдийг буцаан татлаа
2026-04-06 17:13:44
Хомын талын тахь өсөж, 150 толгой боллоо
2026-04-06 13:36:22
Улаанбаатарт мягмар гарагийн шөнө бороо орно
2026-04-06 12:13:38
Хууль бус олборлолтыг таслан зогсоож, техникүүдийг буцаан татлаа
2026-04-06 17:13:44
2026-04-06 16:49:24
Машиндаа 6 ширхэг тариур мансууруулах бодис авч яваад баригджээ
2026-04-06 16:35:11
2026-04-06 16:27:04
Амьтан судлаачийн шоргоолж зөв хооллох зөвлөгөө
2026-04-06 15:28:57
2026-04-06 14:27:13
Хомын талын тахь өсөж, 150 толгой боллоо
2026-04-06 13:36:22
Санхүүгийн сахилга баттай ажиллалаа хэмээсэн Г.Занданшатарын баг кг махны үнийг ₮36 мянга хүргээд буулаа
2026-04-06 13:31:33
Н.Учрал 01 тоот албан даалгавраараа ААН-үүдэд цалингаа олгох, төлбөрөө барагдуулах боломж нээлээ
2026-04-06 13:10:39
Нөөцийн агуулах барихдаа хариуцлагагүй хандвал хөнгөлөлттэй зээлийг нь цуцална
2026-04-06 12:43:01
Улаанбаатарт мягмар гарагийн шөнө бороо орно
2026-04-06 12:13:38
Зөрчил гаргасан Дархан-Уул аймгийн шүүгч нарыг ажлаас нь чөлөөллөө
2026-04-06 12:07:02
Хачигт хазуулж, халдвар авахаас сэргийлээрэй
2026-04-06 11:48:34
Сэрэмжлүүлэг: Менингококкийн 7 тохиолдол, 3 нас баралт бүртгэлээ
2026-04-06 11:39:14
Халх голын түймрийг унтраахаар ажиллаж байна
2026-04-06 11:09:58
Улсын өмгөөлөгч үйлчлүүлэгчээсээ 500,000 төгрөг аваад ажлаасаа халагджээ
2026-04-06 11:05:44
2026-04-06 11:03:27
2026-04-06 11:00:12
2026-04-06 09:54:26
2026-04-06 09:33:17
Лус тахих, хүүхэд үрчлэн авахад сайн
2026-04-06 07:38:34
Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
2026-04-06 07:36:09
Нийтийн тээврийн дараах чиглэлийн зогсоолд өөрчлөлт орлоо
2026-04-05 15:54:41
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
2026-04-05 14:13:17
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-04-05 11:42:47