Хомын тал нь Завхан голыг даган орших өргөн уудам тал хээр бүхий, ховор болон нэн ховор амьтдын амьдрах орчны чухал бүс нутаг юм. Тус газар нь байгалийн онцлог, экосистемийн ач холбогдлыг үнэлэн 2020 онд улсын тусгай хамгаалалтад авч, Байгалийн цогцолборт газрын ангилалд хамруулсан. Мөн 2025 онд олон улсын хэмжээнд үнэлэгдэж, Дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн нь тус бүс нутгийн экологийн үнэ цэнийг баталгаажуулж байна. Сүүлийн байдлаар Хомын талд 26 тооны тахийг амжилттай тээвэрлэн нутагшуулж, нийт тоо толгой 150-д хүрээд байна. Энэхүү үйл ажиллагаа нь ховор амьтныг сэргээн нутагшуулах, генетик нөөцийг хамгаалах, экосистемийн тэнцвэрийг хадгалахад чухал ач холбогдолтой юм. Байгаль хамгаалал, зэрлэг амьтдын амьдрах орчныг хадгалах үйлсэд нутгийн иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж байна. Цаашид Хомын талын байгалийн нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглах чиглэлээр холбогдох байгууллагууд хамтран ажиллах болно.
Эх сурвалж: Завхан Байгаль Орчны Газар
| Хомын талын тахь өсөж, 150 толгой боллоо |
2026-10-23 16:10:58
2026-10-13 14:28:16
Яамнаас хөрс гүн хөлдөж эхлэх хугацааг танилцууллаа
2026-10-05 09:21:07
2026-10-30 11:51:43
2026-10-30 10:07:34
2026-10-30 10:01:42
2026-10-30 09:28:54
2026-10-30 07:10:00
2026-10-30 07:00:00
Монгол Улсын ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
2026-10-29 17:06:16
2026-10-29 16:45:38
2026-10-29 15:42:33
2026-10-29 14:19:23
2026-10-29 10:29:40
2026-10-29 09:37:08
2026-10-29 09:24:17
2026-10-29 09:12:55
2026-10-29 09:07:20
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-10-29 07:15:24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-10-29 07:14:05