Пүрэв гаригт баруун, хангайн, төвийн болон говийн аймгуудын нутгаар, Пүрэв гаригаас Баасан гаригт шилжих шөнө говийн болон зүүн бүсийн аймгуудын нутгаар хүчтэй цасан шуургатай байна.
Пүрэв гариг, 4-р сарын 2-ны өдөр хангайн болон төвийн бүс нутаг, Хөвсгөл, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Хэнтийн нутгаар, 2-3-нд шилжих шөнө Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатарын нутгаар нойтон цас орж, цасаар шуурна. Үүний дотор Пүрэв гаригийн үдэш Архангай аймгийн Цэцэрлэг хот, Цэнхэр, Булган, Хотонт сум, Өвөрхангайн Уянга, Бат-Өлзий, Баруунбаян-Улаан, Богд сум, Өмнөговийн Гурвантэс, Булган, Баяндалай зэрэг сумдын нутгаар ахиухан нойтон цас орж, дээрх аймаг, сумдын нутгаар хүчтэй цасан шуурга шуурах төлөвтэй байгааг анхаарч мал сүргээ ойрхон бэлчээх, малын бэлчээрт гарахдаа сайтар дулаан хувцаслаж явахыг нийт малчид, иргэддээ анхааруулъя.
Эх сурвалж: Намжилдорж Энхбаяр
| Пүрэв гарагт ахиухан нойтон цас орж, хүчтэй шуурна |
Есдүгээр сард цаг агаар ямар байх вэ
2026-08-26 11:04:36
Наймдугаар сарын 20 хүртэл цаг агаар ямар байх вэ
2026-08-12 20:26:58
Дарьгангын нутгаар дуу цахилгаантай аадар орно
2026-08-11 09:17:33
Есдүгээр сард цаг агаар ямар байх вэ
2026-08-26 11:04:36
Монголд нүүрс шингэрүүлж шатахуун гаргаж авах төсөл хэрэгжүүлнэ
2026-08-26 10:58:33