2026 оны гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв.
Гуравдугаар сарын 28-нд нутгийн зарим газраар, 30-31-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байна. Хур тунадас: Гуравдугаар сарын 28-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Халх голын хөндийгөөр, 30-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 31-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 04 дүгээр сарын 01-нд нутгийн зүүн хэсгээр, 02-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 03-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Гуравдугаар сарын 28-нд нутгийн зарим газраар, 30-нд Алтайн салбар уулсаар, 31-нд ихэнх нутгаар, 04 дүгээр сарын 01, 02-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэмийн дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна. Гуравдугаар сарын 31-нд ихэнх нутгаар эрс хүйтэрнэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Гуравдугаар сарын 28-29-нд ялимгүй хур тунадас, 31-нд хур тунадас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 28, 31-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.
| Дөрөвдүгээр сарын 5 хүртэлх цаг агаарыг танилцууллаа |
2026-10-23 16:10:58
2026-10-13 14:28:16
Яамнаас хөрс гүн хөлдөж эхлэх хугацааг танилцууллаа
2026-10-05 09:21:07
2026-10-30 11:51:43
2026-10-30 10:07:34
2026-10-30 10:01:42
2026-10-30 09:28:54
2026-10-30 07:10:00
2026-10-30 07:00:00
Монгол Улсын ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
2026-10-29 17:06:16
2026-10-29 16:45:38
2026-10-29 15:42:33
2026-10-29 14:19:23
2026-10-29 10:29:40
2026-10-29 09:37:08
2026-10-29 09:24:17
2026-10-29 09:12:55
2026-10-29 09:07:20
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-10-29 07:15:24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-10-29 07:14:05