Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Ус ба тэгш эрх” сэдвийн хүрээнд уулзалт, хэлэлцүүлэг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Хэлэлцүүлт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Усны газар болон UNICEF-тай хамтран зохион байгуулж, төр, олон улсын байгууллага, хувийн хэвшил, судлаачид оролцов.
Энэ удаагийн хэлэлцүүлэг нь Монгол Улсын усны нөөцийн жигд хуваарилалтыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон менежментийг хэрэгжүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах бодлогын хэрэгжилтийг олон нийтэд таниулахад чиглэж буйгаараа онцлогтой байв. Мөн ус ашиглалтын тэгш бус байдлыг бууруулах, усны нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах хандлагыг төлөвшүүлэхэд анхаарал хандуулж байна.

Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын усны нөөцийн өнөөгийн нөхцөл байдал, ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн салбарын бодлого, боловсролын байгууллагын усны хүртээмж, олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж буй хөтөлбөр, төслүүдийг танилцууллаа. Тухайлбал, UNICEF, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, The Nature Conservancy байгууллагуудаас хэрэгжүүлж буй ус хамгааллын санаачилгуудыг онцлон дурдсан юм. Мөн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланг “Усны элч”-ээр өргөмжилж, усны нөөцийг хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулж буй байгууллага, иргэдийг урамшууллаа.
Усны нөөцийн тогтвортой байдлыг хангах нь зөвхөн байгаль орчны асуудал бус нийгэм, эдийн засгийн хөгжлийн суурь нөхцөл болохыг онцлов. Үүний хүрээнд экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, цөлжилтийг сааруулах, усны нөөцийг бүс нутгийн онцлогт нийцүүлэн жигд хуваарилах нь чухал байгааг албаныхан тэмдэглэлээ. Ялангуяа говь, тал хээрийн бүсийн ус хангамжийг сайжруулах, хот суурин газрын усны хэрэгцээг тогтвортой хангахын тулд усны хуримтлал бий болгох, дахин ашиглах бодлого, шийдлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцлов. Усны газрын дарга З.Батбаярын илтгэлд нийслэлд 210 метр тутамд нэг худаг байгаа нь анхаарал татаж буйг дурдсан бөгөөд нийслэлийн хэмжээнд нийт 81,572 худаг байгаа аж. Харин улсын хэмжээнд 6,932 гол мөрөн, 4,732 нуур, тойром, 15,165 булаг шанд, 645 рашаан, 350 усны сан, хөв цөөрөм бүртгэгдсэн байна.

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тэмдэглэдэг Дэлхийн усны өдрийг энэ жил “Ус ба тэгш эрх” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд уг уриа нь хүн бүр усны нөөцөд тэгш хүртээмжтэй байх, усны нөөцийг шударга, үр ашигтай удирдах шаардлагыг онцолж байна.
| “Ус ба тэгш эрх” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ |
Есдүгээр сард цаг агаар ямар байх вэ
2026-08-26 11:04:36
Наймдугаар сарын 20 хүртэл цаг агаар ямар байх вэ
2026-08-12 20:26:58
Дарьгангын нутгаар дуу цахилгаантай аадар орно
2026-08-11 09:17:33
Есдүгээр сард цаг агаар ямар байх вэ
2026-08-26 11:04:36
Монголд нүүрс шингэрүүлж шатахуун гаргаж авах төсөл хэрэгжүүлнэ
2026-08-26 10:58:33