Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр хоёрдугаар сарын гуравдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн нуурын мөсний зузаан өөрчлөлт багатай байсан бол жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэвээр байна.
Тухайлбал, Эг гол Хатгал тосгон орчимд харз гүйх үзэгдэл ажиглагдсаны улмаас мөсний зузаан 4 см нимгэрсэн байна. Хөвсгөл нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5 см нэмэгдэж, 105-110 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 5-15 см ахиу, харин олон жилийн дунджаас 5-10 см нимгэн байна. Буйр болон Хөх нуурын мөсний зузаан өмнөх арав хоногт төдийлөн өөрчлөгдөөгүй ба 100-115 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 10-20 см ахиу харин олон жилийн дунджаас 15-25 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна. Хяргас, Увс нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5 см орчим нэмэгдэж, 60-95 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 20 см ахиу, олон жилийн дунджаас 10 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна. Зарим голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байгаа тул нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Иймд мөсөн дээгүүр явах болон авто тээврээр зорчихгүй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.
| Сэрэмжлүүлэг: Гол мөрөн, нуурын мөсний зузаан ОЖД-аас нимгэн байна |
Тост, Тосон бумбаа тойрсон иргэдийн амьдралыг ЮНЕСКО дэмжинэ
2026-06-15 06:58:19
Бактерийн бэлдмэл цацсан тул Богд уул руу алхахыг хориглолоо
2026-06-10 12:56:31
Тэнгис-Шишгэдийн хамгаалалтын бүсэд олгосон лицензийг цуцаллаа
2026-06-10 12:39:21
2026-06-17 11:49:24
2026-06-17 11:30:04
2026-06-17 11:11:36
Долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд амарна
2026-06-17 10:44:44
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна
2026-06-17 09:59:50
Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан таних тэмдгийг түгээж эхэллээ
2026-06-17 09:56:20
Улаанбаатарт 27 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороотой
2026-06-17 07:31:31
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-06-17 07:27:26
JAPAN TODAY: "Хятад, Монгол улсууд милитаризмыг эсэргүүцэж, далдуур Японыг чичлэв"
2026-06-16 20:49:35
"Хөвсгөлийн хүчтэн" бөхийн дэвжээний тэргүүнээр Аймгийн начин Б.Гэрэлцогтыг сонгожээ
2026-06-16 18:21:57
2026-06-16 15:16:55
2026-06-16 13:05:32
2026-06-16 11:37:12
2026-06-16 11:18:57
2026-06-16 10:41:20
2026-06-16 10:29:17
2026-06-16 09:52:23
2026-06-16 09:28:17
Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр аадар бороо орно
2026-06-16 08:12:26
Өнөөдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
2026-06-16 08:09:54