ЦУОШГ-аас гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна.
Хур тунадас Увсын зүүн, Завханы ихэнх, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх бол цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр хур тунадас орж, салхи ширүүсч, шороон болон цасан шуурга шуурч болзошгүй байна.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Сэлэнгийн нутаг, Хөвсгөлийн зүүн, Булган, Төв аймгийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, зарим газраар салхи ширүүсч, шороон болон цасан шуурга шуурч болзошгүй байна. Агаарын температурын хувьд нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД–аас хүйтэн, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД–аас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дорнодын нутаг, Хэнтий, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Хэнтий, Дорнодын ихэнх, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, зарим газраар салхи ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна. Агаарын температурын хувьд нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ОЖД-аас хүйтэн, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД-аас дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас Өмнөговийн нутаг, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, хур тунадас дунджаас бага байх төлөвтэй байна. Бусад нутгаар температур болон хур тунадас дунджийн орчим байна.
Сарын эхээр ихэнх нутгаар салхи ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч, хүйтэн байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай байх төлөвтэй байна. Агаарын температурын хувьд нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД–аас хүйтэн, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД–аас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна.
ЗӨВЛӨМЖ
Гуравдугаар сарын эхээр баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2–3-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх төлөвтэй байна. Агаарын дундаж температур зүүн аймгуудын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, баруун болон говийн аймгуудын нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.
Хур тунадас Төвийн аймгуудын зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, баруун болон говийн аймгуудын нутгаар ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.
Энэ сард агаарын температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах төлөвтэй, салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг ЦУОШГ-аас зөвлөж байна.
| Гуравдугаар сар салхи шуургатай, темпаратурын огцом өөрчлөлт үргэлжилнэ |
Богдын голын загасыг Чигэстэйн харзанд нүүлгэн шилжүүллээ
2026-02-25 17:31:58
Цэнгэл сумын иргэн Монгол-Алтайн нуруунаас баавгай агнажээ
2026-02-25 10:21:46
11 аймгийн 43 суманд цагаан зудтай байна
2026-02-24 12:53:53
Д.Амарбаясгалан: АН иргэдийн хувийн мэдээлэл задруулаагүй, ямар нэгэн зөрчил байхгүй
2026-02-26 12:08:18
Бага ангид хөлөгт тоглоом заах хөтөлбөрт А.Энхтуул мастер хамтарна
2026-02-26 10:17:35
2026-02-26 10:12:08
Буйрт нуурт живсэн гэр бүлийн 4 хүн машиндаа байх магадлалтай гэв
2026-02-26 10:08:41
Гуравдугаар сар салхи шуургатай, темпаратурын огцом өөрчлөлт үргэлжилнэ
2026-02-26 10:01:31
2026-02-26 09:48:03
2026-02-26 09:29:37
2026-02-26 09:07:26
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-02-26 07:31:53
2026-02-25 17:59:30
Лүнгийн замыг зургаан эгнээ болгоно
2026-02-25 17:45:45
Богдын голын загасыг Чигэстэйн харзанд нүүлгэн шилжүүллээ
2026-02-25 17:31:58
2026-02-25 16:12:43
2026-02-25 16:10:32
2026-02-25 14:23:46
2026-02-25 14:05:58
Гэрч, хохирогч хүүхдээс мэдүүлэг авах өрөөг гурван байршилд нээлээ
2026-02-25 12:22:38
Зудад өртсөн 300 өрхөд хүнсний тусламж үзүүллээ
2026-02-25 12:10:59
Д.Сайнсайхан: Энэ ном худлаа, надад яаж хүрэхэв гэсэн бодолтой бол ном уншуулаад хэрэггүй...
2026-02-25 12:06:21
“Сутайн буянт”-ын жолооч нар мөнгөө нийлүүлж, эцсийн зогсоол дээрээ бие засах газар барьжээ
2026-02-25 12:00:28
2026-02-25 11:26:44
2026-02-25 10:47:39
2026-02-25 10:41:07
Буйр нуурт живсэн дөрвөн хүнийг олохоор гүний шумбагч нар ажиллаж байна
2026-02-25 10:27:13
Цэнгэл сумын иргэн Монгол-Алтайн нуруунаас баавгай агнажээ
2026-02-25 10:21:46
2026-02-25 10:21:45
Хаврын чуулган ирэх сарын 15-нд нээж, 27 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ
2026-02-25 10:11:40
2026-02-25 10:10:12
Согтуу иргэн машиныхаа төмөр хийцэд хавчуулагдсан байсныг аварчээ
2026-02-25 10:03:48
"Хөгжлийн банкны" гэх 42 хүн, 3 ААН-д холбогдох шүүх хурал ирэх сарын 2-нд болно
2026-02-25 09:52:13
Иргэдийн уухайлах чимээнээс айсан гөрөөс хотхон руу орж иржээ
2026-02-25 09:45:44
2026-02-25 09:43:07
2026-02-25 09:31:33
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2026-02-25 09:07:44
2026-02-25 08:00:00