Завхан аймгийн нутаг дэвсгэрээр урсах Богдын голын усны түвшин эрс багассаны улмаас загас олноор хорогдох эрсдэл үүсээд байна. Голын ус татарч, зарим хэсэгтээ хөлдөөгүй үлдсэн бага хэмжээний усанд загас олноор бөөгнөрснөөс хүчилтөрөгчийн дутагдалд орж, улмаар хөлдөж хорогдож байгааг нутгийн иргэд мэдээлжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Богдын голоос Чигэстэй голын харзанд загасыг нүүлгэн шилжүүлэх яаралтай арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээнд Завхан аймгийн Байгаль орчны газар, Онцгой байдлын байгууллагын 5 алба хаагч, 30 гаруй иргэн оролцож, ховордож буй Завханы эрээлж, Монгол хадран зэрэг хоёр зүйлийн загасыг аюулгүй бүсэд шилжүүлэн хамгаалах ажлыг гүйцэтгэж байгаа аж.
Эх сурвалж: Завхан аймгийн БОГ
| Богдын голын загасыг Чигэстэйн харзанд нүүлгэн шилжүүллээ |
2026-10-23 16:10:58
2026-10-13 14:28:16
Яамнаас хөрс гүн хөлдөж эхлэх хугацааг танилцууллаа
2026-10-05 09:21:07
2026-10-30 11:51:43
2026-10-30 10:07:34
2026-10-30 10:01:42
2026-10-30 09:28:54
2026-10-30 07:10:00
2026-10-30 07:00:00
Монгол Улсын ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
2026-10-29 17:06:16
2026-10-29 16:45:38
2026-10-29 15:42:33
2026-10-29 14:19:23
2026-10-29 10:29:40
2026-10-29 09:37:08
2026-10-29 09:24:17
2026-10-29 09:12:55
2026-10-29 09:07:20
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-10-29 07:15:24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-10-29 07:14:05