Хөвсгөл нуур нь Монгол түмний бахархал болсон байгалийн хосгүй үнэт өв бөгөөд олон мянган жилийн түүх, домог шүтлэг, байгалийн унаган төрхийг хадгалсан ариун газар. Тиймээс эртнээс нутгийн иргэд Далай ээжээ тахиж, шүтэж ирсэн уламжлалтай. Энэ уламжлалыг үргэлжлүүлж, Хөвсгөл нуурыг төрийн тахилгат болгох асуудлыг орон нутгийн удирдлага, иргэдийн зүгээс удаа дараа илэрхийлж, хүсэлт тавьж ирсэн. Эдгээр хүсэлтийг нэгтгэн МонголУлсын Ерөнхийлөгчид уламжилсны үр дүн гарч, ийнхүү Хөвсгөл далай ээж маань Төрийн тахилгатай болж байна. Хөвсгөл нуур нь 2760 км² талбай, 262 метрийн гүнтэй бөгөөд дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувь, Монгол орны гадаргын усны нөөцийн 74.6 хувийг дангаараа эзэлдэг, 2 сая гаруй жилийн өмнө үүссэн байгаль эхийн давтагдашгүй гайхамшигт бүтээл юм.
Хөвсгөл нуурт 12 төрлийн загас, 244 төрлийн шувуу, 750 гаруй төрлийн ургамал бүртгэгдсэн байдаг. Энэхүү экосистем нь зөвхөн Монгол төдийгүй дэлхийн хэмжээнд онцгой ач холбогдолтойд тооцогддог байна. Тиймээс 2022 онд ЮНЕСКО-ийн “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөлнуурын байгалийн цогцолборт газар Шим мандлын нөөц газарт албан ёсоор бүртгэгдсэн нь олон улсын түвшинд нуурын экологи, үнэ цэн, хамгаалалтын ач холбогдлыг баталгаажуулсан томоохон үйл явдал болсон билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2020 оноос эхлэн нуурын гүнд живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах тусгай ажиллагаа амжилттай хэрэгжиж, 11 автомашин, 50 орчим тонн шатахуун, тос зэрэг хорт бодисыг гаргаж, байгаль орчинд ноцтой хохирол учрахаас сэргийлсэн нь ард иргэдийн талархлыг хүлээсэн томоохон ажил болсон юм.
Жил бүр Хөвсгөл нуурыг үзэхээр гадаад, дотоодын 100 гаруй мянган жуулчин ирдэг. Тиймээс энэхүү гайхамшигт цэнгэг нууртаа хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор Хүслийн хад цогцолборыг иж бүрэн тохижуулж, Соёмбо цогцолбор, Соёмбо цэцэрлэгт хүрээлэнг ашиглалтад орууллаа. Мөн Хатгал-Ханх чиглэлийн замыг ашиглалтад оруулснаар Хөвсгөл нуурын экосистемийг хадгалж, тогтвортой аялал жуулчлалыг дэмжихэд хамгийн чухал нөлөө үзүүлнэ. Тиймээс 2026 оны Улсын төсөвт эхлэл хөрөнгийг тусгуулж, энэ жил замын ажил эхэлнэ. Хөвсгөл нуурыг төрийн тахилгат болгосноор нуурын ай сав дахь байгалийн цогцолборт газар нутгийг унаган төрхөөр нь хадгалах, ойр орчмын газар нутагт амьдарч байгаа иргэдийн түүх, аж төрөх уламжлал, нуураа хамгаалж ирсэн соёлын хадгалалт, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Байгалийн болон соёлын өвд тулгуурласан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад дотоодоос зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чухал нөлөө үзүүлэх юм.
| Далай ээж төрийн тахилгат нуур боллоо |
2026-02-13 13:07:01
Гичгэнэ, Хойттамир, Сэлэнгэ мөрөнд мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
2026-02-11 16:09:48
Маргаашаас эхлэн тав хоног цас орно
2026-02-11 10:15:55
Далай ээж төрийн тахилгат нуур боллоо
2026-02-18 14:33:59
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2026-02-18 10:03:14
Зөвлөмж: Цагаан сараар нэг айлд орохдоо л хоёр өдөртэй тэнцэх хэмжээний хоол хүнс иддэг
2026-02-18 09:55:49
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ
2026-02-17 21:31:42