Цаг уур сонирхон судлаач Н.Энхбаярын ойрын өдрүүдийн цаг агаарын онцлох мэдээллээс хүргэж байна.
Пүрэв гаригаас Баасан гаригт шилжих шөнө (13-14-нд) баруун 3 аймгийн нутгаар,
14-ний Баасан гаригт өдөртөө Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Булган аймгийн зарим сумдын нутгаар бага зэргийн цас орно. Баасан гаригийн үдээс хойш Булган, Сэлэнгэ, Төв, Архангай, Өвөрхангай, Дундговь аймгийн зарим сумдын нутгаар бага зэргийн цас орно. Баасан гаригаас Бямба гаригт шилжих шөнө Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Төв, Сэлэнгэ, Хэнтийн зарим сумдын нутгаар цас орох төлөвтэй байна.
Улаанбаатар хот орчимд 14-15-нд шилжих шөнө бага зэргийн цас орох бололтой. Ийнхүү цас орсны улмаас ихэнх нутгаар хүйтэрч 14-15-нд, 15-16-нд, 16-17-нд шилжих шөнө Алтай, Хангай, Хэнтийн нуруу, Хөвсгөлийн уулсаар огцом хүйтэрч шөнөдөө -26-28 градус, Хангайн нурууны орчмоор 15-16-нд шилжих шөнө -28-30 градуст хүрч хүйтрэх төлөвтэй байгааг анхаарна уу. Баасан гаригт говийн бүс нутгаар салхины хурд 12-14 м/с хүрч хүчтэй цасан болон шороон шуурга, хангайн болон төвийн бүс нутгаар 8-12 м/с хурдтай салхилж, шуурна. Бямба, Ням гаригт зүүн аймгуудын нутгаар салхи, шуургатай байх төлөвтэй байна.
| Өнөө шөнөөс эхлэн ихэнх нутгаар цас орно |
Маргааш буюу өвлийн эхэн сарын шинийн нэгэнд цаг агаар ямар байх вэ
2025-11-20 16:49:09
Баян-Өлгийд маш их, Увс, Ховд, Хөвсгөл, Дорноговьд их зуд болохоор байна
2025-11-20 12:02:48
Хамгийн олон чоно авласан анчинг ₮1,5 саяар шагнана
2025-11-18 13:01:52
Өнөөдрөөс өрхийн эмнэлэг уртасгасан цагаар ажиллаж, хөнгөн ханиад бол өдрийн эмчилгээ хийнэ
2025-11-24 11:01:03
Налайхаас 22-ын товчоо хүрэх хурдны замыг барихаар хөрс хуулалт эхэллээ
2025-11-24 10:46:43
Д.Баттөмөрийг төрсөн нутгаас нь Ардын жүжигчинд тодорхойлжээ
2025-11-24 10:07:13
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай
2025-11-24 09:42:34
Иргэд дансаа бусдад ашиглуулж, гэмт хэрэгт холбогдож байна
2025-11-24 09:37:14
Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
2025-11-24 08:00:00
Өвлийн эхэн сарын шинийн 3, бич өдөр
2025-11-23 09:00:00