Их газрын чулуу байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид уулын туруутан амьтдын бэлчээрийн цэгүүдэд 750 кг хужир тараан байршууллаа. Тус газар 175,906 га талбайг хамран үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сүүлийн тооллогоор энд тэх, ямаа, ишиг, угалз, хомь, хурга нийт 300 гаруй бодгаль тоологдсон байна.
Ташрамд танилцуулахад, Их газрын чулуу нь Дундговь аймгийн Говь-Угтаал, Баянжаргалан сумдын нутагт орших Монголын их боржин бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг юм. Хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрын нэг бөгөөд байгалийн үзэсгэлэн, газарзүйн онцлогийг хамгаалах зорилгоор 2003 онд нийт 35000 га газрыг улсын тусгай хамгаалалтанд авчээ.
| Их газрын чулууны туруутан амьтдад зориулж хужир байршууллаа |
Есдүгээр сард цаг агаар ямар байх вэ
2026-08-26 11:04:36
Наймдугаар сарын 20 хүртэл цаг агаар ямар байх вэ
2026-08-12 20:26:58
Дарьгангын нутгаар дуу цахилгаантай аадар орно
2026-08-11 09:17:33
Есдүгээр сард цаг агаар ямар байх вэ
2026-08-26 11:04:36
Монголд нүүрс шингэрүүлж шатахуун гаргаж авах төсөл хэрэгжүүлнэ
2026-08-26 10:58:33