Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.01.20) Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд болон Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр томилогдсонтой холбогдуулан хүлээн авч уулзлаа. Олон нийтийн дунд зарласан нээлттэй сонгон шалгаруултын дүнд ил тод сонсголоор томилогдсон баг бүрэлдэхүүн нь нэн тэргүүнд ёс зүй, хариуцлагын зарчмыг чухалчлах ёстойг УИХ-ын дарга уулзалтын эхэнд тодотгов.
Тэрбээр, төв банкны үйл ажиллагаа ил тод бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстойг онцлоод салбар бүрт туршлагатай, мэргэшсэн төлөөллүүд томилогдсонд УИХ-ын гишүүд болон иргэд, олон нийтийн зүгээс итгэл, хүлээлт өндөр байгааг уламжиллаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, энэ удаагийн парламент банк, санхүүгийн салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ нэн түрүүнд зээлийн хүүг бодитой түвшинд бууруулах, зээлдэгчийн буюу хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан, тэдэнд дарамт бус боломж олгодог эрх зүйн орчныг бүрдүүлэхэд онцгойлон анхаарна хэмээв. Түүнчлэн бодлогын хүү буурахад зээлийн хүү буурна гэх мэт ерөнхий ойлголтоор хязгаарлах бус нарийвчилсан, олон талт зохицуулалтаар хэрхэн яаж иргэдэд ээлтэй, бизнес эрхлэгчдээ дэмжсэн шийдлийг хэрэгжүүлж болох талаар хамтран ажиллахыг УИХ-ын дарга тодотголоо.
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийн зүгээс төсөв, мөнгөний бодлоготой уялдуулан тулгамдаж буй асуудлуудын хүрээнд хэрхэн ажиллах талаар санал, шийдлээ танилцуулав. Тухайлбал, Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийн зүгээс санхүүгийн зах зээлийн бүтэц, төв банкны засаглалын хэлбэр, зээлийн эх үүсвэр болон эдийн засгийг төрөлжүүлэх зорилтот шийдлүүдийн хүрээнд санал солилцлоо. Түүнчлэн, Хяналтын зөвлөлийн дарга Н.Ууганбаатар, салбарын хууль тогтоомжийг цаг үеийн шаардлага болон олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх хэрэгтэйг онцолсон бол зөвлөлийн гишүүн Д.Энхжаргал олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлж, хариуцлагын системийг сайжруулахаас гадна хэрэглээг бус хуримтлалыг дэмждэг болоход анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.
Уулзалтад оролцогчид үргэлжлүүлэн хөдөө аж ахуйн чиглэлээр болон бичил бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн эх үүсвэрүүд, дижитал эдийн засгийн хувьсал өөрчлөлт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар нээлттэй санал солилцлоо. Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, аливаа хууль, тогтоомжийн төвд аль нэг байгууллагын хэм хэмжээ бус ард иргэдийн эрх ашиг хадгалагдаж байхыг эрхэм зорилгоо болгож ажиллахыг үүрэг болгов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
| УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Банк, санхүүгийн салбарын шинэчлэл нь зээлийн хүүг бодитой түвшинд бууруулж, иргэний эрх ашгийг хамгаалахад чиглэх ёстой |
Ш.Алтантуяа агсны аавыг дэмжих ажлын хэсгийг баталжээ
2026-03-18 10:36:28
Засгийн газар дараах асуудлыг хэлэлцэж байна
2026-03-18 09:19:44
УДШ Либертари намын даргаар Э.Оргил-Эрдэнийг бүртгэлээ
2026-03-17 14:02:04
2026-03-18 11:01:53
Ш.Алтантуяа агсны аавыг дэмжих ажлын хэсгийг баталжээ
2026-03-18 10:36:28
2026-03-18 10:08:08
2026-03-18 09:50:50
2026-03-18 09:30:02
Отгонтэнгэр хайрханы ар хэсгийг аялал жуулчлалын бүс болгож, хамтран ажиллахыг урилаа
2026-03-18 09:28:50
Засгийн газар дараах асуудлыг хэлэлцэж байна
2026-03-18 09:19:44
Аврагч буцалтгүй нэрвэгдэгчийг гаргасан тохиолдолд урамшуулал 105 хувь нэмэгдэнэ
2026-03-18 09:07:06
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
2026-03-18 07:23:34
Cэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу
2026-03-18 07:22:01
Өчигдөр Өвөрхангайд салсан эхнэрээ хоёр удаа хутгалсан хэрэг гарчээ
2026-03-17 16:38:48
"Элэг"-ний Ж.Хатанбаатараас хурааж авсан сувилалыг зөнөсөн хүмүүсийг асрах төв болгоно
2026-03-17 16:18:55
Автобусны мөнгийг аппликейшн, бэлэн мөнгө зэргээр авч эхэлснээр орлого нь 69 хувиар нэмэгджээ
2026-03-17 15:22:34
УДШ Либертари намын даргаар Э.Оргил-Эрдэнийг бүртгэлээ
2026-03-17 14:02:04
Б.Бямбасайхан: Халиа тошин үүссэн цэгүүдэд дөрвөн ээлжээр ажиллаж байна
2026-03-17 13:49:19
"Хоршооны зээлийг хэрэглээндээ ашигласан тул түр зогсоосон, цаашид бэлчээрээ зөв ашигласан малчдад олгоно"
2026-03-17 13:44:34
Цэргийн баяраар төв талбайд эрүүл мэндийн үзлэгт орж, үзэсгэлэн, тоглолт үзээрэй
2026-03-17 12:32:13
“Урьхан”-ы гэж алдаршсан Б.Чинбат, түүний эхнэрийн дүү гэх Д.Ичинхорлоо нар Olloo ХК-иас 240 сая гаруй төгрөг нэхэмжилж шүүхийн дарамт үзүүлж байна
2026-03-17 11:03:16
ӨБХ: Үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой асуудлаар П.Наранбаяр, Т.Аубакир, Б.Энхбаяр сайд нарын мэдээллийг сонсоно
2026-03-17 09:38:22
Япон хоол хүнсний НӨАТ-ыг түр хугацаанд 0 хувь болгох асуудлыг хэлэлцэж байна
2026-03-17 09:26:27
Ё.Мөнхдэмбэрэлийн санаачилсан “Be Strong” реалити шоу үзэгчдэд хүрнэ
2026-03-17 09:08:51
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана
2026-03-17 08:59:40
Улаанбаатарт 6 хэм хүйтэн байна
2026-03-17 08:13:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-17 08:09:10