Монгол Улс цахим үндэстэн болох хөгжлийн зорилт тавьснаар гурав дахь онтойгоо золгох гэж байна. Мобиком компани үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 2016 оныг хүртэл Монголын харилцаа холбоо зөвхөн ярианд суурилсан үйлчилгээ үзүүлж ирсэн бол ЮНИТЕЛ группийн зүгээс 4G сүлжээг нэвтрүүлснээр гар утасны өндөр хурдны интернэт бий болсон түүхтэй.
Ярианд суурилсан бидний хэвшмэл ойлголтод ДАТА үйлчилгээ нэвтэрсэн нь банкны үйлчилгээнээс эхлээд иргэдийн өдөр тутмын хэрэгцээ шаардлага гар утас руу орж ирсэн нь энэ. Хамгийн ойрын жишээ нь, өдгөө 1.7 сая хэрэглэгчтэй болсон "И-Монголиа" системийг дурдаж болно. Өөрөөр хэлбэл, цахим шилжилтийн томоохон суурийг тавьсан энэ системийг нэвтрүүлэх үндсэн хөшүүрэг нь 4G сүлжээ байсан гэсэн үг. Хэрвээ хувийн хэвшил нь хөрөнгө, хүч гаргаад 4G сүлжээг дотоодод нэвтрүүлээгүй бол өнөөгийн "И-Монголиа" систем байх эсэх нь асуултын тэмдэг.
Өдгөө Монгол Улсын нийт газар нутгийн гуравны нэгийг шилэн кабельд холбох ажлыг харилцаа холбооны салбарт тусгай зөвшөөрөл эзэмшдэг компаниуд хийж гүйцэтгэжээ. 4G сүлжээг анхлан нэвтрүүлсэн ЮНИТЕЛ группийн хувьд зөвхөн дэд бүтцийн ажилд нэг их наяд төгрөгийг зарцуулсан гэж тооцвол энэ салбарт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, хийж яваа нь ойлгомжтой. Тус группийн зүгээс цаашдаа 5G сүлжээг нэвтрүүлэх бэлтгэл ажлаа хангаад яваа юм билээ.
Үндсэндээ Төрөөс ямар нэгэн дэмжлэггүй ч дэлхий нийттэй өрсөлдөхүйц хэмжээнд хөгжлийн энтэй яваа ганц салбар нь харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд юм. Аливаа улс орны харилцаа холбоо нь хэдий чинээ хөгжинө тэр хэрээрээ нийгэм, эдийн засгийн суурь нь бэхжиж, бас урагшилдаг жамтай. Өөрөөр хэлбэл, харилцааны холбооны дэвшилтэд технологийн чиг хандлага нь тухайн улсынхаа хөгжлийн тодорхойлох нь бий.
Гагцхүү өөрсдийн хөрөнгө оруулалт, хүний нөөцийн хүчээр дэлхийн харилцаа холбооны чиг хандлагатай хөл нийлүүлж яваа тэдний зүгээс Төрөөс хууль эрх зүйн тогтвортой, ойлгомжтой байдлыг хүсэж буйгаа ЮНИТЕЛ группийн гүйцэтгэх захирал Д.Жамъяншарав Монголын эдийн засгийн чуулганы индрээс гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын өмнө илэрхийлжээ.
| "Цахим үндэстэн"-ий цаад зовлон |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03