Үндэсний их баяр наадмаар нийслэл болон 21 аймагт цагдаагийн 6,000 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа аж. Баярын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчил бүртгэгдэж байгаа эсэх болон сэрэмжлүүлэг мэдээллийг өглөө.
ЦЕГ-ын ХМТ-ийн чиглэлийн ахлах мэргэжилтэн Д.Оюун "Одоогийн байдлаар Хүй долоо худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд ямар нэг гэмт хэрэг, зөрчлийн дуудлага ирээгүй.
Долдугаар сарын 10, 11-нд бага насны хоёр хүүхэд төөрсөн гэх дуудлага мэдээллийн дагуу хүүхдүүдийг олж, эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өглөө.
Хүн олноор цугларсан газар хүүхэд төөрөх тохиолдол гардаг. Хүүхэд төөрвөл 108 болон 102 дугаарт дуудлага өгөх, Хүй долоо худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд төөрсөн хүүхэд олсон бол цагдаагийн байгууллагын явуулын цэгт хүргэж өгөх хэрэгтэй. Түүнчлэн морьт болон завьт эргүүл ажиллаж байна.
Олон нийтийн газар халаасны хулгайгаас сэрэмжлэх, тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулах, бага насны хүүхдээ хөтөлж, тэвэрч явах, хүүхдээ ганцааранг гэрт нь үлдээхгүй байх, усархаг бороо орж байгаа тул үер усны аюулаас сэргийлэхийг зөвлөж байна" гэв.
Түүнчлэн Хүй долоо худагт хамгаалалт, зохицуулалтад ажиллаж буй алба хаагчид сэрвээ, шүдээр хасагдсан 47 азарганы унаач хүүхдийн аюулгүй байдлыг ханган асран хамгаалагч, уяачдад хүлээлгэн өгсөн. байна.
Морины гараа болон барианы талбайд нэг хүүхдийн хөл дээр морь гишгэж, нэг хүүхэд унасан учир Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмчид холбон зуучилж, унасан хүүхэд гарны зөөлөн эдийн гэмтэл учирсан тул уяач, асран хамгаалагчид мэдэгджээ.
80 хүүхдийн аюулгүй байдлыг ханган хувцас хэрэгслийн бүрэн бүтэн байдалд холбогдох байгууллагуудтай хамтран хяналт тавьсан байна.
| Д.Оюун: Бага насны хоёр хүүхэд төөрснийг олж, гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03