Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн зургаан өдрийн айлчлал нь Хятад, Монгол хоёр орны харилцаа улам бүр өсөн нэмэгдэж буйг харуулж байна.
Зургаадугаар сарын 26-наас долдугаар сарын 1-ний хооронд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Мөн Оюун Эрдэнэ МАН-ын даргын хувиар Хятадын Коммунист намын Гадаад харилцааны газрын дарга сайд Лю Жяньчаотой уулзав.
Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр тал боомт, эрчим хүч, уул уурхай, технологи, аялал жуулчлал, авлигатай тэмцэх, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, хот төлөвлөлт, залуучууд болон бусад салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэв. Монгол Улс Хятад улстай олон талт үзлийг баримтлан, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалж, цаг уурын өөрчлөлт зэрэг дэлхийн сорилтуудыг хамтран шийдвэрлэхийн зэрэгцээ Хятад, Монголын харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд хэлэв.
Ши Жиньпин мөн адил "Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг илүү өндөр түвшинд хүргэхийг" хоёр талд уриалав.
Хятад улс COVID-19 дэгдэлтийн үеэр авсан хатуу хяналтын арга хэмжээгээ зөөлрүүлснээс хойш Монгол, Хятадын эрх баригч намуудын солилцоо идэвхжиж байна. Өнгөрсөн таван сард Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дарга С.Одонтуяа тэргүүтэй сөрөг хүчний төлөөлөгчид Хятадад айлчилж Хятадын Коммунист намын Гадаад харилцааны газрын дарга сайд Лю Жяньчаотай мөн уулзав.
Айлчлалын үеэр Л.Оюун-Эрдэнэ мөн Тяньжин хотноо зохиогдсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын (зуны Давосын форум гэгддэг) New Champions 14 дэх удаагийн уулзалтад оролцов. Тэрбээр Дэлхийн эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч, доктор Клаус Шваб болон Бээжин, Тяньжин, Ниньбө хотуудын үндэстэн дамнасан байгууллага, орон нутгийн засаг захиргаа, компаниудын удирдагчидтай уулзав.
Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр зүүн босоо чиглэлийн төмөр замын 1.8 тэрбум ам долларын гэрээг үзэглэсэн. “Төмөр замын зүүн коридорыг хөгжүүлэх ажлын хүрээнд Эрээнцав(Монгол)-Соловьевск(ОХУ) боомтоос Бичигт (Монгол)-Зүүнхатавч (БНХАУ) боомт хүртэлх төмөр замын шугамыг шинэчлэх, томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байна”, мөн “Үүнтэй холбоотойгоор Монгол-Орос-Хятад улсыг холбосон төмөр замын зүүн коридор бий болж, манай улс Ази, Европыг холбосон хоёр дахь төмөр замын коридортой болох” талаар ЗТХЯ-аас мэдээлсэн.
Монгол Улсын зүүн хязгаарт баригдах төмөр замын хувьд дөрөв дэх том хот Дорнод Чойбалсанг дайран Хөөтийн нүүрсний уурхай дамжин өнгөрч Бичигт өртөө хүртэл нийт 420 километр урттай байхаар төлөвлөжээ.
Саяхан Ляонин мужийн засгийн газрын төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан. Далянь, Жиньжөу зэрэг Ляонин боомтуудыг Монголын шинэ “Тяньжин боомт” болгох хүсэлтэйгээ илэрхийлсэн. Ингэхийн тулд монголын зүүн хэсэгт төмөр зам тавьж, зүүн хойд Хятадтай холбох шаардлагатай.
Тяньжин хот нь Монголын дотоодод бүтээгдэхүүнээ гадаадад тээвэрлэх хамгийн чухал боомт юм. Монгол Улсын томоохон боомт болох Замын-Үүд, Гашуун сухайт, Бичигт боомтоор тээвэрлэж буй ачааны 90 гаруй хувь нь БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжин өнгөрдөг. Анх 2009 онд Тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Тяньжин хотын Ардын засгийн газар БНХАУ-ын Тяньжин хотын Бинхай шинэ дүүргийн “Дунзяны гаалийн баталгаат боомт“ бүсэд 50 жилийн хугацаагаар 10 га газрыг маш таатай нөхцөлөөр Монголд түрээслүүлнэ гэсэн гол агуулга бүхий санамж бичигт байгуулж, далайд гарах гарцтай болохоор болсон.
| Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн зургаан өдрийн айлчлал |
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31
Бид “цагдаагийн дэглэм”-тэй улсад амьдарч байна уу?
2026-03-19 23:59:53
2026-03-19 16:50:06
Дарга нарт тээврийг сайн зохион байгуулж буй слайд үзүүдэг дарга нараа "Бид тарчилж байна"
2026-03-19 16:14:52
2026-03-19 15:47:31
Бүх хаягийг монгол хэлээр, англиар бол хоёр дахин бага бичиж хойно нь байрлуулна
2026-03-19 15:41:24
“Улаанбаатар-Хүннү” зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбоно
2026-03-19 14:32:11
Монголчууд 15,000 ам.доллар байршуулаагүй бол АНУ-ын B1/B2 визийг олгохгүй
2026-03-19 14:22:48
Цээжний хөндийн гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт хийж эхэллээ
2026-03-19 12:43:19
Импорт тоглогчийн гэрт охин зодуулсан гэх асуудал энэ сарын 7-8-нд шилжих шөнө болжээ
2026-03-19 11:55:39
Жадо ринбүчи гуравдугаар сарын 25-нд морилж, айлдвар айлдана
2026-03-19 11:15:36
Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 23, 30-наас эхэлнэ
2026-03-19 11:06:07
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Ойрын өдрүүдэд говь руу өдөртөө +17, бусад нутгаар +10 хүрч дулаарна
2026-03-19 10:18:32
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-03-19 07:27:43
Зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн
2026-03-19 07:25:36