Эрчим хүчний реформын үндэсний хорооноос “Эрчим хүчний салбарын хувийн хэвшил болон төрийн бус байгууллагуудтай санал зөвлөлдөх уулзалт”-ыг өнөөдөр МҮХАҮТ-д зохион байгуулж, санал бодлоо солилцлоо.
Засгийн газраас Эрчим хүчний реформын үндэсний хороог Шадар сайд Т.Доржхандаар ахлуулан байгуулсан бөгөөд Нарийн бичгийн дарга нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Байгаль орчны сайд С.Одонтуяа болон УИХ-ын зургаан гишүүн ажиллаж байна. Мөн энэхүү хорооны ажлын хэсэгт Эрчим хүчний зохицуулах хороо, төрийн болон ТББ-ууд, хувийн хэвшлийн төлөөллүүд багтаад буй.
Шадар сайд Т.Доржханд “Манай улсын эрчим хүчний салбар хамгийн урд байх ёстой ч бодит байдал дээр хамгийн хойно чирэгдэж явдаг болчхоод байна. Агаарын бохирдлыг шийдье, 150 мянган айлыг орон сууцжуулъя, янданг байхгүй болгоё гэхэд дулаан, эрчим хүч байхгүй. Тал талдаа төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай эрчим хүч байхгүй. Тиймээс хамтарсан Засгийн газрын хамгийн түрүүнд хийх ёстой реформ бол эрчим хүч юм байна гэдэг дээр санал нэгдээд Эрчим хүчний үндэсний хороог хамгийн анх байгуулаад явж байна” гэдгийг уулзалтын эхэнд онцоллоо.
Улмаар “Салбар маань олон жил популизмтай явж ирсэн. Үйлдэл огт хийгээгүй байна. Төрөөс хувийн хэвшил рүү хийх шилжилт хийнэ. Төр оролцохгүй. Хөрөнгө оруулалтаа хийнэ. Энэ салбарт хөрөнгө оруулалт хийхийн тулд яах аргагүй үнэ тарифын өөрчлөлт хийх ёстой. Тэгэхгүй бол үргэлжийн хязгаарлалттай, хуучин тоног төхөөрөмжтэйгөө үлдэнэ.
Тиймээс шинэ Засгийн газар цахилгааны үнэ тарифыг өөрчлөх шийдвэр гаргасан. 11-р сараас өөрчилсөн. Одоо иргэд, аж ахуйн нэгжүүд нэмэгдсэн төлбөрөө төлөөд эхэлсэн учраас шүүмжлэлүүд гарч байх шиг байна. Гэхдээ энэ бол Монгол Улсын эрх ашиг юм. Энэ салбар хөгжихгүй бол Монгол Улсын эдийн засаг хөгжих ямар ч боломжгүй юм.
Сая Ерөнхий сайд Арабаар айлчлаад ирлээ. Тэд Узбекистанд 16 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, эрчим хүчнийх нь бие даасан байдлыг хоёр жилийн дотор шийдсэн байна. Тэд “Танай улс бодлогоо тодорхой болгочих” гэж байна. Гадна дотнын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах сонирхол байна. Бид одоо юу хийх хэрэгтэй вэ. Манай хувийн секторууд энэ шилжилтэд бэлэн байна уу. Ойлголт маань нэг байна уу. Бид ярилцах ёстой. Дэлхий бол наашаа байна. Одоо бид нарт үйлдэл хэрэгтэй. Хоёр, гурван жилийн дотор ямар ч байсан бие даасан, хараат бус, тусгаар тогтносон эрчим хүчний системтэй болно. 2028 оноос бусад салбаруудаа чирээд явдаг, урд нь гарсан эрчим хүчний салбарыг бий болгоно гэж зорьж байна” хэмээсэн юм.
| 2028 он гэхэд бие даасан, хараат бус эрчим хүчний системтэй болно |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
2026-03-21 13:50:09
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31