АН-ынхан 2025 оны наймдугаар сарын 31-нд хуралдаж О.Цогтгэрэлийг намын даргаар сонгосон. Тэрээр УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажилладаг. Нэгэнт, АН-ын даргаар сонгогдсон болохоор энэ ажлаа өгнө. Эх сурвалжийн мэдээллээр, АН-ын өмнөх дарга Лу.Гантөмөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга болох бололтой.
Харин О.Цогтгэрэлийг Дээд шүүх бүртгэснээр албан ёсоор АН-ын дарга болно. Ямар ч байсан Лу.Гантөмөр 2025 оны есдүгээр сарын 3-нд О.Цогтгэрэлийг бүртгүүлэх өргөдлөө өгч, Дээд шүүх “...АН-ын дарга Лу.Гантөмөрөөс намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх агуулгатай өргөдөл ирүүлэв” хэмээн мэдээлжээ. Дээд шүүх одоогоор уг асуудлыг хэлэлцээгүй байна.
Гэхдээ, Дээд шүүх АН-ын даргыг бүртгэж таарна. Түүний дараа тус намын шинэ Үндсэн дүрмийг бас хүлээж авч баталгаажуулна.
Тэгээд АН-д бүтцийн өөрчлөлт явагдана. Ийм зураглалыг АН-ынхан гаргаад “хувийн бэлтгэл”-ээ базаацгаагаад эхэлжээ.
Мэдээж, ҮБХ-ны гишүүд шинэчилэгдэнэ. Аймгуудын АН-ын дарга нар ч шинээр сонгогдоно. Дор бүрнээ л хариуцлага нэхсэн дотоод сонгууль энэ намд явагдана.
Эдгээрээс хамгийн ихээр анхааралд байгаа нь “...АН-ын генсек хэн болох вэ” гэдэг байгаа юм. АН-ын үе үеийн төлөөллөөс генсекийн төлөө өрсөлдөх төлөвтэй байна. Бас, Улс төрийн зөвлөлийг шинэчлэх асуудал АН-ынхан дунд хурцаар яригдаад эхэлжээ.
Өөрөөр хэлбэл, АН-ын генсек, мөн Улс төрийн зөвлөлийн гишүүдийн сонгуультай холбоотойгоор АН дахь хуучин фракцууд задарч, дахин шинээр бүрдээд эхэлсэн байна.
Тухайлбал, 2024 оны сонгуулийн өмнө сүр дуулиантай нэгдэж, “...АН дахь хамгийн том фракц” хэмээн зарлаж байсан “Нэг Монгол” таржээ. Ер нь л, АН-ын фракцууд энд тэндгүй хөдөлж, яг одоо бол хэн хэний бүрэлдэхүүнтэй, хэдэн фракцтай болж байгаа нь тодорхойгүй байна. Ямартай ч МАН шиг 1980, 1990-ээд оныхон, магадгүй 2000-аад оны гишүүд голлосон томоохон фракцууд бий болох шинжтэй байна. Энэ үеийнхний ярьж буй гол асуудал нь “...Манай намын ах нар намынхаа залууст боломж олгохгүй байна. Одоо болно шүү дээ. О.Цогтгэрэл дарга үүнийг онцгой анхаараасай. Үндсэн дүрэм шинэчлэгдсэний дараа хийх намын дотоод зохион байгуулалт, сонгууль дээр намдаа үе шинэчлэх, залууст боломж бололцоо олгох тал дээр ажиллаасай” гэцгээж байгаа юм. Эндээс үзвэл, энэ удаад АН-д залуусынх нь улс төр давамгайлах бололтой. Тэд амбицаа нуухгүй байгаагаас тэгж дүгнэж болно.
Тэгээд ч, АН-ын дарга О.Цогтгэрэлийн тухайд дөнгөж сонгогдоод “…УИХ-ын 2028, 2032 оны сонгуульд дараалж давхар ялах улс төрийн амбиц, зорилго хамтаараа тавих ёстой. Дараалж ялна гэдэг нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн сонгуульд ч ялах ёстой гэсэн үг. Ингэж байж ардчилсан тогтолцоо, хувийн өмчийг дээдэлсэн, хүний эрхийг дээдэлсэн, жижиг төрийг дээдэлсэн тогтолцоо сонгуулиас сонгуулийн хооронд батжих ёстой гэсэн ийм л тодорхой зорилтыг нөхөддөө уриалж байгаа” гэчихсэн. Энэ бол улс төрийн маш том амлалт юм. Үүнийг нь АН-ынхан, олон нийт ч маш их анхаарч хүлээж авсан.
Тиймээс, АН-ын дарга О.Цогтгэрэл намаа амласан “давхар ялалт”-даа хүргэхийн тулд сайн багтай явах ёстой. “…Долоо хэмжиж нэг огтол” гэдэг шиг сайтар бодох шаардлагатай гэсэн үг. Эс тэгвээс, АН-ынхны өөрсдийнх нь хэлдгээр “дотоод ардчилал” нь бас л чанга шүү дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Б.БАЯР
| АН-ынхан шинэ бүтэцдээ бэлдэж фракцууд нь шинээр бүрдээд эхэлжээ |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31
Бид “цагдаагийн дэглэм”-тэй улсад амьдарч байна уу?
2026-03-19 23:59:53
2026-03-19 16:50:06
Дарга нарт тээврийг сайн зохион байгуулж буй слайд үзүүдэг дарга нараа "Бид тарчилж байна"
2026-03-19 16:14:52
2026-03-19 15:47:31
Бүх хаягийг монгол хэлээр, англиар бол хоёр дахин бага бичиж хойно нь байрлуулна
2026-03-19 15:41:24
“Улаанбаатар-Хүннү” зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбоно
2026-03-19 14:32:11
Монголчууд 15,000 ам.доллар байршуулаагүй бол АНУ-ын B1/B2 визийг олгохгүй
2026-03-19 14:22:48
Цээжний хөндийн гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт хийж эхэллээ
2026-03-19 12:43:19
Импорт тоглогчийн гэрт охин зодуулсан гэх асуудал энэ сарын 7-8-нд шилжих шөнө болжээ
2026-03-19 11:55:39
Жадо ринбүчи гуравдугаар сарын 25-нд морилж, айлдвар айлдана
2026-03-19 11:15:36
Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 23, 30-наас эхэлнэ
2026-03-19 11:06:07
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Ойрын өдрүүдэд говь руу өдөртөө +17, бусад нутгаар +10 хүрч дулаарна
2026-03-19 10:18:32
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-03-19 07:27:43
Зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн
2026-03-19 07:25:36