Төрийн албаны байж байгаа царай, хариуцлагагүй байдал илчлэгдэх бүрт хамгийн том дарга нь доод албан тушаалтнуудаа камерын өмнө загнаж өөрийгөө цэвэрхэн авч гардаг муухай арга байдаг. Тусгаарлах байртай холбоотой мэдээлэл гарсны дараа иргэд УОК-ыг шүүмжилж эхлэхэд Шадар сайд С.Амарсайхан энэ аргыг хэрэглэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга хурандаа Б.Ууганбаяр тэргүүтэй албан тушаалтнуудыг зад загнаж, энэхүү бичлэг олон нийтийн сүлжээгээр тарав.
Бичлэг дээр хэлж байгаа түүний үгс нэг талаар зөв. Шадар сайд хүн УОК-ын бүх ажилтай зууралдаад явах арга байхгүй. Гэхдээ өмнө нь хэрэглэгдэж байсан технологиор галыг өөрөөсөө түлхсэн явдал өөрийг нь олон нийтэд байгаагаас нь долоон дор харагдууллаа. Дарга хүн цэргүүдээ орхиод зугтаж байгаа юм шиг муухай харагдлаа.

Өнөөдөр Монгол Улсад цар тахлын хүнд үе тохиож байна. Энэ цаг үед хамгийн ачаалалтай, хамгийн хариуцлагатай ажиллаж байгаа алба бол яах ч аргагүй УОК. Гэсэн ч хариуцлага алдаж болохгүй нь үнэн. Хуулиараа Улсын онцгой комиссыг хариуцаж, хариуцлага хүлээх хүн нь яах аргагүй Шадар сайд С.Амарсайхан мөн. Тиймээс дахиж ийм хударгагүй зан гаргавал нэр хүнд нь улам л унах байх гэж зөвлөе. Улстөрч хүнд нэр хүнд унах шиг муу юм юу байх билээ.
| Цэргүүдээ загнаад өөрөө цэвэр үлддэг дарга нарын жагсаалтыг С.Амарсайхан үргэлжлүүлэв |
2026-06-25 09:39:58
Гааны амтны маргаан дээр “Волтам”-ын санал, Ө.Шижирийн байр суурь яагаад давхцав?
2026-06-24 17:59:52
Хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэхийн тулд ШУТИС-тай хамтарна
2026-06-24 16:31:53
2026-06-25 09:45:24
2026-06-25 09:39:58
2026-06-25 09:38:06
Тамхины хяналтын хууль тамхины хорионы хууль боллоо
2026-06-25 00:28:55
Гааны амтны маргаан дээр “Волтам”-ын санал, Ө.Шижирийн байр суурь яагаад давхцав?
2026-06-24 17:59:52
Хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэхийн тулд ШУТИС-тай хамтарна
2026-06-24 16:31:53
Шүлхийн улмаас хойд бүсийн морин уралдааныг цуцаллаа
2026-06-24 11:56:23
ОХУ дизель түлшний экспортыг бүрэн зогсоож магадгүй
2026-06-24 11:25:09
Даншиг наадам руу Төв цэнгэлдэх-Саппоро-Хүй 7 худаг маршрутаар үнэгүй автобус явна
2026-06-24 10:56:24
2026-06-24 10:00:29
2026-06-24 09:41:35
2026-06-24 09:33:10
Улаанбаатарт 22 хэм дулаан, бороо орохгүй
2026-06-24 07:42:10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-06-24 07:38:47