Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Хотын дарга асан Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноов.Түүний хүү Б.Чулуудай шүүх хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгснийг хүргэж байна.
-Өнөөдөр аавыг минь хилс хэрэгт гүтгэлээ. Огт оролцоогүй, мэдээ ч үгүй хэргийнх нь төлөө Улаанбаатар хот, Нийслэлийн удирдлагуудаас гаргасан гомдлын дагуу “Хохирол төлүүлнэ, дөрвөн жилээр ял өгнө” гээд яллачихлаа. Бид хоёрыг цуг ялласан. Харин Шүүхээс хянаж үзээд миний хэргийг хэрэгсэхгүй болгочихож байгаа юм байна. Гэхдээ би аавынхаа төлөө тэмцэнэ. Үнэхээр шударга бус байна.
-Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2018 онд дууссан байсан?
-Хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас гадна өөрөө огт оролцоогүй, мэдээ ч үгүй байсан хэрэг. Ийм хэрэгт Прокуроруудаас маш олон зүйл ангиар ял төлөвлөж оруулж ирээд Шүүх хөнгөвчилсөөр байгаад хэргийг гаргалаа гэж бодож байна. Гэхдээ энэ бол шударга бус явдал. Бид давж заалдана. Хуулийн дагуу эцсийг нь хүртэл явна.
-Хэвлэлд үг дамжуулаарай гэсэн тэр үгийг нь дамжуулаад өгөөч?
-“Хэрэг, хохирол хоёрыг над дээр зохиолоо. Шударга ёсны төлөө тэмцэнэ. Шүүхийн хараат бус байдлын төлөө тэмцэнэ. Гэр хорооллынхоо төлөө тэмцэнэ. Би улс төрийн тэмцэл хийж байх хугацаандаа хэнийг ч гүтгэж, гутаан доромжилж байгаагүй. Монголын ардчилал ялна” гэж хэлүүллээ. Миний аав 30 гаруй жил энэ улс орны төлөө тэмцсэн, энэ тэмцэл үргэлжилж, заавал ялна. Энэ хэргийг зохиож, энэ хэргийг хийлцсэн хүн болгонтой нэгийгээ үзэж арга хэмжээ авна. Бүгдийг чинь... Заавал ялна.
-Их хэмжээний хохирол учруулсан гэсэн. Хэчнээн хэмжээний хохирол учруулсан юм бол?
-Тийм зүйл огт байхгүй. Нэг ч төгрөг, нэг ч мөнгөний хохирол учруулаагүй. Улс орон, шүүхээ хүндэтгээд өнөөдрийг хүртэл дуугүй байсан. Заавал ялна...
| Б.Чулуудай: Улаанбаатар хот, Нийслэлийн удирдлагуудын үндэслэлгүй гомдлын дагуу яллалаа |
Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр Вьетнам Улсын засгийн газрын шадар сайд Хо Куок Зунг хүлээн авч уулзлаа
2026-09-10 20:51:54
2026-09-10 12:34:56
Дүүргийн ИХТ-д хэлмэгдэгсдээс өршөөл ирж, ном хурууллаа
2026-09-09 15:55:18
Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр Вьетнам Улсын засгийн газрын шадар сайд Хо Куок Зунг хүлээн авч уулзлаа
2026-09-10 20:51:54
СХД-ийн эмнэлэг стент тавих, захын судасны бөглөрөл эмчлэх боломжтой боллоо
2026-09-10 16:58:56
Баавгайтай таарвал 99 %-ийн чинжүүний концентрат бүхий шүршигчийг ашиглаарай
2026-09-10 16:39:16
2026-09-10 16:26:07
Аглагийн хийдийн хурал "шүүхийн шийдвэрт нөлөөлсөн" үндэслэлээр буцаагдав
2026-09-10 16:12:40
2026-09-10 15:57:32
2026-09-10 12:34:56
2026-09-10 09:05:23
Реппер B Tamir гэр бүлийн хүчирхийллийн хэргээр АНУ-д баривчлагдаж байсан гэх мэдээлэл гарчээ
2026-09-10 08:50:12
2026-09-10 08:12:23
2026-09-10 08:11:08