Засгийн газрын ээлжит хуралдаанаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба болон Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоов.
Төрийн байгууллагын бүтээмжийг сайжруулах, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, бүтцийг цомхон, чадварлаг болгож иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны болон аймаг, сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.
Тогтоолын төслийг боловсруулахдаа Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор баталсан “Чиг үүрэг дахин хуваарилах аргачлал” болон “Чанарын менежментийн тогтолцооны ISO9001 стандартыг орон нутгийн захиргаанд хэрэглэх арга зүйн заавар” стандартыг баримтлан ажилласан.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг 35, дүүргийнх 8-21, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг 8-12, сумынх 3-4 байхаар, аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоохдоо орон нутгийн онцлог, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг, үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамааруулан 34-46 хүртэл байхаар тогтоов.
Аймгийн төрийн захиргааны байгууллагуудад чиг үүргийн шинжилгээг хийж, хэлтэс, тасаг, агентлагийн хооронд чиг үүргийн давхардал, хийдэл үүсгэхгүйгээр оновчтой зохицуулалт хийж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт даалгав.
Бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох ажил нь 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа ажил юм.
| Бүх шатны ИТХ-ын орон тооны хязгаар тогтоосноор 162 ажлын байр хасагдана |
НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
2026-04-27 18:44:21
2026-04-27 09:57:28
Туулын хурдны замтай холбоотойгоор НИТХ-ын хурал хойшиллоо
2026-04-27 09:47:39
2026-04-28 07:15:00
2026-04-28 07:10:00
Багшийг доромжилбол хуулийн хариуцлага хүлээнэ
2026-04-28 06:58:26
ХЭҮК Б.Амархүүгийн асуудлаар С.Анхбаярт шаардлага хүргүүлнэ
2026-04-28 06:36:13
НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
2026-04-27 18:44:21
Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нарын “Професионалстрой” компани долоон жилийн өмнө тендерээр авч хөсөр хаясан Цагаан байрны айлуудаа эргэж эхэллээ
2026-04-27 18:41:24
Зорчигчийг хаалгаараа хавчсан жолоочийг торголоо
2026-04-27 17:34:32
Нийслэлийн сурагчид цаас дахин боловсруулж сурлаа
2026-04-27 17:21:21
2026-04-27 16:43:48
2026-04-27 16:14:18
Танилц: Тавдугаар сарын цаг агаарын төлөв
2026-04-27 14:54:21
2026-04-27 14:11:55
Хоёр настай хүүгээ "Машин бохирдууллаа" хэмээн хөнөөсөн хойд эцэгт 22 жилийн ял оноолоо
2026-04-27 14:06:03
2026-04-27 13:35:16
Тавдугаар сарын 1 хүртэлх цаг агаарын төлөв байдал
2026-04-27 11:08:42
2026-04-27 10:12:54
Согтуудаа машин жолоодож жалга руу унажээ
2026-04-27 10:04:25
2026-04-27 09:57:28
Туулын хурдны замтай холбоотойгоор НИТХ-ын хурал хойшиллоо
2026-04-27 09:47:39
Улаанбаатарт 11 хэм дулаан байна
2026-04-27 07:17:29
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно
2026-04-27 07:15:59