УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.04.23/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлууллаа.
Учир нь, УИХ дахь Ардчилсан намын бүлэг дээрх хэлэлцээрийг дэмжих боломжгүйгээ мэдэгдсэн бол УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцээрийг сайжруулах даалгавар өгсөн юм. Тодруулбал, 20 жилийн турш түлш нийлүүлэх гэрээг 20 хүртэл жил болгон бууруулах, “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг бүхэлд нь ашиглах тухай ойлголт төрүүлж буй заалтыг өөрчилж, зөвхөн түлш цэнэглэх цогцолборт хамааралтай болгох, маргаан гарвал Монгол Улсын Арбитраар ч хэлэлцэх болгон өөрчилж, Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх даалгавар өгсөн. Иймээс Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд дээрх саналуудаа ОХУ-ын холбогдох сайдад тавьсан. Гадаад харилцааны яам мөн ажиллаж байгаа. Иймээс хойд хөршийн зүгээс хэлэлцээрийг сайжруулах хүсэлтийг хүлээн авах эсэхээс шалтгаалж, дээрх хэлэлцээрийг соёрхон батлах эсэх эцэслэгдэх учиртай. Иймээс эл асуудал хэд хоногтоо хүлээгдэх болж байна.
| УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо онгоцны түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг хойшлуулав |
2026-04-23 09:35:28
2026-04-22 12:13:12
2026-04-22 10:24:51
2026-04-23 16:57:35
2026-04-23 16:48:22
2026-04-23 16:39:03
БНСУ-д виз нь дууссан 14,244 монгол иргэн байна
2026-04-23 16:22:15
2026-04-23 16:16:51
Говьсүмбэрт 3 настай хүүхдийг нохой хазжээ
2026-04-23 15:57:03
Ажилдаа согтуу ирснээ үл зөвшөөрч, шүүхдээд ялагджээ
2026-04-23 14:48:22
Халаалтыг V сарын 15-наас зогсооож, 18-наас халуун ус хязгаарлаж засвар эхэлнэ
2026-04-23 14:07:48
2026-04-23 14:03:12
2026-04-23 13:31:35
2026-04-23 13:25:52
2026-04-23 13:22:34
2026-04-23 13:21:06
2026-04-23 10:59:05
2026-04-23 10:36:46
Мотоциклтой иргэнийг мөргөж хөнөөсөн жолоочийн эрхийг хасч, тэнсэн ял оноолоо
2026-04-23 10:22:52
2026-04-23 10:14:39
2026-04-23 10:11:52
2026-04-23 09:59:31
2026-04-23 09:35:28
2026-04-23 09:32:46
Улаанбаатарт 10 хэм дулаан байна
2026-04-23 07:38:19
Oгторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн
2026-04-23 07:36:54