Даваа гарагт Крымийн хойгийг Оросын эх газартай холбодог гүүр Украины зэвсэгт халдлагад өртөж, ноцтой гэмтсэн билээ.
Үүнтэй холбоотойгоор Крымд амарч буй иргэдээ Украины эзлэгдсэн нутгаар дамжуулан буцаах арга хэмжээг Оросын эрх баригчид авч эхэлжээ.
Керчийн хоолой дээрх гүүр цохилтод өртөх үеэр нэг гэр бүлийн хоёр хүн алагдаж, тэдний охин шархадсан байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гүүрийг яаралтай засварлаж, Крымд гацсан иргэдээ буцаах арга зам олохыг холбогдох албаныханд тушаасан юм.
Украины армийн сөрөг давшилт эхэлсний дараа Крымийг Москватай холбодог нислэгүүд зогсоод байгаа. Тиймээс Оросын ихэнх жуулчид Керчийн гүүрээр дамжин зорчих болсон юм.
Харин одоо жуулчид Украины эзлэгдсэн нутгаар 400 км зам туулан нутаг буцахаар болж байна.
Уг газар нутгийн зарим хэсэгт ширүүн тулаан үргэлжилж байгаа.
“Оршин суугчид болон жуулчдад аюулгүй байдлын үүднээс Крымийн гүүрээр зорчихоос татгалзаж,шинэ нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх хуурай замыг сонгохыг би зөвлөж байна” гэж Москвагаас томилогдсон Крымийн захирагч Сергей Аксенов мэдэгджээ.
Оросын төв телевиз Украины эзлэгдсэн Мелитополь, Мариуполь хотуудаар дамжин ОХУ-ын Ростов хот хүрэх газрын зургийг цацсан байна.
Ингэхдээ биедээ паспортоо авч явах ёстойг сануулжээ.
Украины эзлэгдсэн нутгийн удирдлагууд жуулчдыг саадгүй нэвтрүүлэхийн тулд замын хөдөлгөөнийг зохицуулж, Оросын арми аюулгүй байдлыг нь хангахаар болсон байна.
Тухайлбал Москвагаас томилогдсон Херсон мужийн захирагч Владимир Сальдо “Аюулгүй байдлыг Оросын арми хүч нэмэгдүүлэн хангана” гэж мэдэгджээ. Тэр бас жуулчдын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд орон нутгийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах болсноо мэдэгдсэн байна.
РИА Новости агентлагийн мэдээлснээр одоо Крымд 50,000 орчим Оросын жуулчид амарч байгаа ажээ. Тэдний ихэнх нь автомашинаар Крымд ирсэн юм байна.
Тус агентлаг Крымээс Херсон муж руу гарах автомашины цуваа хэдэн километр үргэлжилснийг харуулжээ.
Үүнээс гадна эрх баригчид Украины эзлэгдсэн нутгаар дамжин өнгөрөх зам аюулгүй, найдвартай болохыг жуулчдад ойлгуулж, ухуулахыг хичээж байна.
“Энэ бол алдартай зам. Азовын тэнгисийн эргийг дагасан үзэх харах юм ихтэй сайхан зам юм. Бидэнд санаа зовох зүйл харагдахгүй байна” гэж Крымийн парламентын тэргүүн Владимир Константинов хэвлэлд ярьжээ.
Эх сурвалж: AFP
| Оросын эрх баригчид Крымд гацсан жуулчдаа Украины эзлэгдсэн нутгаар дамжуулан буцааж байна |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03