2007 онд Apple компанийн зах зээлд гаргаж байсан анхны iPhone гар утас дуудлага худалдаагаар $190,372.80 үнэ хүрч зарагджээ.
Анх $599-аар худалдан авч байсан 4GB хувилбарын энэ бүтээгдэхүүн хайрцгаасаа задраагүй, цоо шинээрээ хадгалагдаж байсан байна.
Энэ нь анхны үнээсээ 300 дахин өндөр үнэ хүрсэн тохиолдол юм.
Дуудлага худалдааг зохион байгуулсан АНУ-ын LCG Auctions компани энэхүү ховор эдийг $10,000-аас эхлэн үнэ дуудаж, 28 санал хүлээж авчээ.
Тус байгууллага энэ оны хоёрдугаар сард ижил бүтээгдэхүүнийг $63,356-аар зарж байв. Дараа нь гуравдугаар сард өөр нэг компани Wright Auctions анхны iPhone-ийг $40,320-ын үнэ хүргэж байжээ.
Цоо шинээрээ хадгалагдаж буй нэгдүгээр үеийн iPhone маш ховор байгаа нь цуглуулагчдын дунд эрэлтийг ихэсгэж, үнэ өсөх шалтгаан болсныг LCG Auctions тайлбарласан байна.
2007 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Сан-Францискод болсон Macworld арга хэмжээний үеэр шинэ бүтээгдэхүүн танилцуулахдаа тухайн үед Apple-ийн гүйцэтгэх захирал байсан Стив Жобс “Өнөөдөр Apple гар утсыг өөрчлөх болно” хэмээн зарлаж байв.
iPhone тухайн үедээ маш хурдтайгаар зах зээлийг байлдан дагуулж, Time сэтгүүл 2007 оны шинэ нээлтээр зарлаж байжээ.
Эх сурвалж: The Guardian
| Хайрцгаасаа задраагүй анхны iPhone дуудлага худалдаагаар $190,000-ын үнэ хүрэв |
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-21 15:07:03
2026-09-21 09:19:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00